Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийнэ

: 217 өдрийн өмнө / 2017-01-12 09:10:54

Өргөн баригдсан цагаасаа шүүмжлэл, эсэргүүцэл дагуулсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслөөр өнөөдөр Төрийн ордны А танхимд 14.00 цагт хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ.

Хэлэлцүүлэгт АН-ын бүлгийн гишүүд болон бусад намын төлөөллүүд оролцох юм байна. МАХН-ын гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжихгүй байх дөрвөн үндэслэлийг гаргаж тавьсан.

Тухайлбал Хуулийн 6.3-т “Дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдоно”, 31.1.1-т "Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа оролцоно", 31.1.2-т "Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд хамтрана", 30.6 “Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна”, 30.4 "Улсын Их Хуралд суудалгүй нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж болно" гэх мэт заалтууд нь хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлээд байгаа юм.
 
Б.Сондор
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих