Өнөөдөр болох үйл явдлууд

: 11 өдрийн өмнө / 2017-01-12 09:21:24

  

09.00 цагт АШУҮИС-ийн төв байрны 202 тоотод “Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө, түүнийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болно.

09.00 цагт ШУТИС-ийн Номын сангийн 604 тоотод “Монголын археологи 2016” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдана.

09.00 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд "ХҮНС, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" болно. Хуралд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон яамны бусад удирдлагууд, 21 аймгийн ХХААГ-ын дарга, албадын дарга нар оролцоно.

10.00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт НҮБ-ын Хүн амын сангаас өвөлжилт хүндэрсэн нутгийн охид, эмэгтэйчүүдэд түгээх ариун цэвэр, эрүүл ахуйн багцын тусламжийг хүлээлгэн өгнө. 11.00 цагт Хангарьд ордны 14 давхарт Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

12.00 цагт Монголбанкны хурлын танхимд "Тэнхлэг зууч" ХХК өнгөрсөн арванхоёрдугаар сарын орон сууцны үнийн индексийг зарлах хэвлэлийн бага хурал болно.

13.30 цагт Хүүхдийн номын өргөөнд Тайванийн худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас Англи, Хятад хэл дээрх 200 номыг хандивлах арга хэмжээ болно.

14.00 цагт Төрийн ордны А танхимд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон бусад намын төлөөллүүд оролцоно.

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих