Монголчууд Тавантолгойгоо алдлаа

: 101 өдрийн өмнө / 2017-01-12 09:46:41

  

 

“...Хайран Тавантолгой, монголчуудыг 300 жил тэжээх арвин баялаг минь” хэмээн халаглахад нэгэнт оройтжээ. Тавантолгойн 49 хувийг авахаар ярьсан хүн нь авч, Монголын төр, ард түмэн “Монголд үлдсэн” 51 хувиас 34-ийн эзэмшилтэй хоцрох нь тодорхой боллоо.

Учир нь өнөөдөр УИХ-аар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд батлах гэж байна. Энэ хууль 1993 оны арвахоёрдугаар сарын 28-нд батлагдаж байжээ. Хуулийн Хууль тогтоомж зөрчин байгуулсан олон улсын гэрээг хүчингүй болгох гэсэн 23 дугаар зүйлд “...Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтан олон улсын гэрээ байгуулах эрх хэмжээний талаарх хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулсан бол тухайн олон улсын гэрээг дараахь байгууллага авч хэлэлцэж хүчингүй болгож болно:

1/соёрхон баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал өөрөө буюу Үндсэн хуулийн цэц;

2/Монгол Улсын Засгийн газрын байгуулсан буюу баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал” гэж заасан байдаг. Тэгвэл үүнийг шинэчилсэн найруулгаар “...Хууль тогтоомж зөрчин байгуулсан олон улсын гэрээ гэх 35 дугаар зүйлийн

35.1.Энэ хуульд заасан журмыг зөрчиж, эсхүл зохих шийдвэр, эрх авахгүйгээр олон улсын гэрээнд гарын үсэг зурсан, олон улсын гэрээг Монгол Улс заавал биелүүлэх зөвшөөрлийг илэрхийлсэн албан тушаалтны буруутай үйлдлийг үндэслэн тухайн гэрээг Монгол Улсын хувьд хүчингүйд тооцуулах асуудлыг гадаад 21 хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу шийдвэрлүүлнэ.

35.2.Энэ хуулийн 35.1-т заасан зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэж өөрчилж буй ажээ.

Товчхон хэлэхэд, ингэснээр Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр шийдэх үүдийг нээж байгаа юм. Хуулийн өөрчлөлтөд заасан “асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” нь Гадаад харилцааны яам болж байгаа юм.

Эх сурвалжийн мэдээллээр, Тавантолгойн гэрээтэй холбоотой бүх бичиг баримтыг гарын үсэг зурахад бэлэн болгоод байгаа юм байна. Ингэхээр УИХ-аар өмнөх Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгоход л Тавантолгойн 49 хувь Шинхуад, 51 хувь MCS-д очих “ногоон гэрэл” асна гэсэн үг. Тиймээс эрх баригчид өнөөдөр хуулиа өөрчлөөд өдөрт нь гэрээнд гарын үсэг зурахаар яарч байгаа тухай мэдээлэл ч байна. Ийн дэлхийн эхний 10-т багтдаг томоохон орд газрыг улс төрийн хүчнүүд, иргэний нийгмийн байгууллагуудын ямар нэгэн эсэргүүцэл тэмцэлгүй, УИХ-ын гишүүд нь ч өөрсдийн толгойгоор ард түмний өмнөөс дуугарч, төлөөллийн үүргээ биелүүлж чадалгүй Төрийн мэдлээс гаргахаар боллоо. Тиймээс цаг хугацаа хэмээх “шүүх”-д найдах л ганц зам бидэнд үлдэж буй бололтой. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин, Б.Дамдин-Очир

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
mgl
99 өдрийн өмнө /

Мsc chin chinagiin terbumtand bagalzuurduulcan.yajaad ch bie daaj uil ajilagaa yavuulj chadahgui.chinagiin gar hol ni bolchihsoon.Mongolin hamag saaliin uneenuudiig zaraad duuslaa.MAASH TOM nugel hiisen humuus nugelee yaj cairuulna daa.

зочин 10
99 өдрийн өмнө /

Төрд ажиллаж буй бүх л албан хаагч, дарга, цэрэг хэнбугай нь ч байсан АРД ТҮМНИЙ ӨМНӨӨС ҮГ ХЭЛНЭ, АРД ТҮМНИЙ ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТЭР ЭРХЭЭ Л ЭДЭЛНЭ. Төрийн албанаас буусныхаа дараа та дуртай зүйлээ хийж болно.

зочин 10
99 өдрийн өмнө /

Монгол Улсынхаа газар нутгийг зарахыг хэзээ ч зөвшөөрөхгүй. БИДНИЙ ӨВӨГ ДЭЭДЭС ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ БИДЭНД ҮЛДЭЭЖ ЧАДСАН, ЦААШДАА Ч БИД ҮР УДАМДАА БҮРЭН БҮТЭН ҮЛДЭЭХ ЁСТОЙ. Нийгмийн тодорхой хугацаа, үе шатанд элдэв атгаг санаатнаас болж Монгол үндэс угсаагаа, нутаг орноо гадаадад зарж үрэгсэдтэй хатуу тэмцэцгээе. ТӨРИЙН АЛБАНД ОЧИХ ГЭЖ УЛАЙРЦГААЧИХААД ТЭГЭЭД ОЧСОН ХОЙНОО тоглоно гэдгийг хэн ч зөвшөөрөхгүй. Та ертөнцийн эзэн болчихоогүй цагт ТА АРД ТҮМНИЙ ӨМНӨӨС Л ХӨДЛӨХ ЭРХ ҮҮРЭГТЭЙ. АРД ТҮМЭН ГАЗАР НУТГАА ЗАРАХЫГ ХЭЗЭЭ Ч ЗӨВШӨӨРӨХГҮЙ.

Зочин
101 өдрийн өмнө /

Munhochiriig ch gesen ogtsruulchee,yamar tom tolgoitoi erh medeltei hurliiz ve,dandaa Mongol ulsiin esreg baih yum zailuulaach.

Зочин
101 өдрийн өмнө /

Алалцахаас өөр арга байхгүй боллоо.

Zochin
101 өдрийн өмнө /

Daxiad Gadaad xergiin said buxniig xiixeer bolj bns.Mongolchuudaa ene saidig ogtsruulax sanlig yaraltai xeregjuulexgui bol boloxoo bailaa.Xyataduudtai niilj uls ornoo gazar nutgaa xudaldaj ard tumnee buuddag ene noxiroos bid salax tsag bolson gej bodoj bna

Зочин
101 өдрийн өмнө /

Монголын ард түмэн хэзээ нэгэн цагт бүх юмаа буцааж авах цаг ирэх байлгүй.Эд олонхоор хүч түрэн хууль гэдэг цаасыг өөрчлөөд эх орон,ард түмнээсээ хаа холддог юм.

Зочин
101 өдрийн өмнө /

хэдэн баячууд баяжихаар болж дээ та нар тэгээд хоолны шавхрууг нь горидоод амьдрахгүй юу даа хаялагыг горидоод малууд

тэр
101 өдрийн өмнө /

Энери ресурс гэж дийлэнхи хувьцаа нь хятадын тэрбумтаны өмч шүү дээ

Зочин
101 өдрийн өмнө /

Bid aldaaguiee tun udahgui bugdiig shineer ehleh bolno ter tsagt bugdiig ard tumen avah bolno Az jargaltai ireedui oirhon bna Uund ta bidnii oroltsoo chuhal shuu Dahin helii herve ta bolood ur huuhduud chin oroltsohgui bol bidend margaash gej ugui

болд
101 өдрийн өмнө /

Заавал хужаа нарт өгдөг нь юу ч вэ дээ.Яасан гэж.Далай багшийг монголд ирсэн гээж уучлалт гуйгаад өгч байгаа юм уу?Монголчууд өөрсдөө ашиглах эрхгүй болчихсон юм уу?Одоочадахгүй юм бол үр хүүхдүүд маань цаг нь болхоор ашиглаж чадах байлгүй дээ.

zochin
101 өдрийн өмнө /

Odoo 1000 hashigchaad hereggui de odoo yahavdee 20 saihan shariin mini 2 guraviig ni boohoi idee l biz geed l suujidag baih da

Иргэн
101 өдрийн өмнө /

Монголын хувийн хэвшилд очиж байхад юунд нь гонгиноов.Өөрсдийнх нь идэх боломж хумигдаа л биз.

Зочин
101 өдрийн өмнө /

ahiglaad tatwaraa awaad yawah ni zuitei

Иргэн
101 өдрийн өмнө /

За та нар нэг их халагдаж гэнэ. Зунжингаа сонгуулийн үеэр Таван толгойн хувьцаагаа зарах гэж гүйгээ биз дээ. Хужаа нар хувьцааг нь авч байна гэсэн сургаар урт цагаанаар дүүрэн амьтан өдөр шөнөгүй гүйлдээ биз дээ. Дээдчүүл ордоор зардаг бол би хувьцаагаа зарна, өлсөж үхлээ гэж агсраад хямдхан архи авч уугаа биз дээ? Одоо юу болцын? Энийг ёстой хохь чинь, ингээд чацга царайл гэдгийн за!

Зочин
101 өдрийн өмнө /

ene buhnii miye enhbold badamjunai 2 bga

,,,
101 өдрийн өмнө /

Tavantolgoig yaj ch haramlaad zogsooj chadahgui bolson bololtoi,,Odoo AN herhehiig haray daa.Munkhorgil yamar tom erh medeliig uurtuu tuvluruulj bnaa.Mongoliig Delhiid buzarlaj ner hundiig n horomiin dotor ugui hiisen odoo hudaldaad Mongold amidarna geh uu?

Yutai ch
101 өдрийн өмнө /

Yum bolgoniig ard tumen medne gevel ih l toorogdoloo. Ard tumnii mass chini uurhain nariin ajliig medehgui sh dee medehgui yum chini yaaj ashig olohoo ch tootsoj medehgui sh dee. Uuniig nariin mergejliin humuus ni mergejliin tuvshind l yarih asuudal.Bid mergejliinhee humuust itgehees haa saigui l demiirch baidag niigmiin maas davharga yu medeh bilee dee.Ted toriin bodlogo todorhoilieo ch gesen tolgoi ni hurehgui sh dee. Bid chini bidnii itgej songocon toloolol sh dee.Yutai ch hodlog dee baidliig ajij baigaad bid yahaa bolovsruulahaas bish yu yunii duhand hurelgui l Amerik mayagaar bie bienee unen hudal medegdehgui har PIAR taraagaad yaahav dee

Yutai ch
101 өдрийн өмнө /

Yum bolgoniig ard tumen medne gevel ih l toorogdoloo. Ard tumnii mass chini uurhain nariin ajliig medehgui sh dee medehgui yum chini yaaj ashig olohoo ch tootsoj medehgui sh dee. Uuniig nariin mergejliin humuus ni mergejliin tuvshind l yarih asuudal.Bid mergejliinhee humuust itgehees haa saigui l demiirch baidag niigmiin maas davharga yu medeh bilee dee.Ted toriin bodlogo todorhoilieo ch gesen tolgoi ni hurehgui sh dee. Bid chini bidnii itgej songocon toloolol sh dee.Yutai ch hodlog dee baidliig ajij baigaad bid yahaa bolovsruulahaas bish yu yunii duhand hurelgui l Amerik mayagaar bie bienee unen hudal medegdehgui har PIAR taraagaad yaahav dee

Зочин
101 өдрийн өмнө /

MAN bgaa tsagt msc avch bj sanaa amrah bizee

zerleg
101 өдрийн өмнө /

arai ugui bailgui dee neeree heregjeed ehelvel harih zamd ni neg negeer ni buudah heregtei Javhlang uldeegeed. iim yadgaa aldsan malnuudiig songoson geheer unendee oguudas hurch bn. 2 namiin HYATADUUD niileed Mongol ulsiig mini duusgalaa l daa. Deerees ni yoronhiilogch ni HYATAD. tolgoid ni bugd HYATAD bhaarch argagui biz dee.

Зочин
101 өдрийн өмнө /

Энэ хэр үнэн юм бол доо

мөнхоргил үүний төлө
101 өдрийн өмнө /

мөнхоргил үүний төлөө гишүүн давхар дээлтэй сайд болоо биз. Монголыг ОДжаргал удирдаж байна.