Боловсролын үнэ төлбөргүй 40 вэбсайт

: 101 өдрийн өмнө / 2017-01-12 09:46:50

  

Webometrics.info сайтын судалгаагаар дэлхий дээр 17000 гаруй их сургууль бий. Гэхдээ ихэнх нь маш өндөр төлбөртэй. Дэлхийн маш олон оюутнууд сургалтын төлбөрт их хэмжээний өртэй юм уу 7 хоногт 60-аас илүү цаг ажиллаж байна.

Их сургуульд эрдмийн зэрэг авах үнэтэй байж болох ч сайн боловсролыг эзэмших илүү олон сонголт бий.


ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТЫН МАТЕРИАЛААР ХАНГАДАГ ОЛОН ВЭБСАЙТ БАЙДАГ.

Зөвхөн интернет л байхад Харвардын төгсөгчдөөс илүү боловсрол эзэмшиж чадах боломж энэд байна.


ИНГЭЭД ТӨЛБӨРГҮЙ ХАМГИЙН ШИЛДЭГ 40 ВЭБСАЙТЫН ЖАГСААЛТЫГ ХҮРГЭЖ БАЙНА:

1. ALISON – 60 сая гаруй хичээлтэй

2. COURSERA – 542 гаруй төрлийн хичээлтэй.

3. The University of Reddit – Reddit-ийн үнэ төлбөргүй сургууль

4. UDACITY – Онлайн ангиар дамжуулан боловсрол, карьерийг дээшлүүлэх боломж юм.

Голчлон компьютер, мэдээллийн шинжлэх ухаан, математикийн салбарыг хамарна.

5. MIT Open CourseWare –MIT үнэ төлбөргүй анги

6. Open Culture – Сурах бичиг, сургалт, видео, кино зэргийн эмхэтгэл

7. No Excuse List – Суралцах сайтын жагсаалт

8. Open YALE Courses – Бүртгүүлэлтгүйгээр нээлттэй суралцах боломжтой.

9. Khan Academy – Түүх, хими, компьютер, шинжлэх ухааны салбарын олон бичил лекцүүд бий.

10. Zooniverse – Байгалийн ухаан, шинжлэх ухаан, соёлын салбарын сурагчдад

11. TUFTS Open CourseWare – Бүх төрлийн агуулгыг хамарсан нээлттэй онлайн хичээлүүд

12. How Stuff Works? – Шинжлэх ухааны хичээлүүд

13. Harward – Харвардын их сургуулийн Анагаах ухааны сургуулийн нээлттэй хичээл

14. VideoLectures.NET – Олон сэдвийг хамарсан лекцүүд видео хэлбэрээр

15. TED – Дэлхий дахины мэргэжилтнүүдийн боловролын болон идэвхижүүлэх лекцүүд

16. Shodor – Шинжлэх ухаан, математикийн салбарт хувь нэмэр оруулсан ашгийн бус судалгаа.

17. Udemy FREE Courses – Шилдэг багш нарын онлайн хичээл, шууд бичлэгүүд багтана.

18. Maths & Science – 1-12 дугаар ангийн хүүхдүүдийн шинжлэх ухаан, математикийн талаарх хичээл, тест, унших материал

19. edX.org – Харвард, MIT, Барклэй, Бостоны их сургууль, Вашингтоны их сургууль, Каролинска хүрээлэн, Киото их сургууль гэх мэтчилэн томоохон их дээд сургуулиудын вэб сургалт

20. iTunes U – Apple үнэгүй аппликэйшнүүд сурагчдад маш олон төрлийн сургалтын боломжийг санал болгож байна.

21. Liberty Classroom – Зохиолч Том Вудсын санаачилсан уг сайтад нэг киноны тасалбарын үнээр эдийн засг түүхийн талаар олон хичээлүүдийг үзэх боломжтой. Яг үнэгүй биш ч маш үнэ цэнэтэй сайт шүү.

22. Drawspace – Маш олон уран зургийн хичээлүүд

23. Codeacademy – Код бичих аргачлалын хялбар аргаар сурна.

24. Duke U – iTunesU дээр олон үнэгүй сургалтыг санал болгодог.

25. Scitable – Шинжлэх ухааны номын сан болон хувийн суралцах хэрэгслүүд бий.

26. My own business – Шинэ менежер болон бизнес эхлүүлж буй хэн бүрт тохиромжтой үнэ төлбөргүй онлайн бизнесийн удирдлагын хичээлүүдийг санал болгодог.

27. Kutztown University’s free courses – Пенсилваниагийн жижиг дунд бизнесийн хөгжлийн төвийн Кутстовны их сургуулийн 80 гаруй бизнесийн онлайн сургалт.

28. Open Learn –Open Их сургуулийн сургалтын материаль.

29. Free Computer Books – Компьютер, математик, техникийн ном, лекцийн тэмдэглэл.

30. Academic Earth – Дэлхийн шилдэг эрдэмтдийн лекц видео хэлбэрээр

31. American Sign Language Browser – Дохионы хэлний онлайн хичээл

32. BBC Languages – Шинэ ярианы хэлний онлайн хичээл

33. unplugthetv – Боловсролын бичлэгүүд санамсаргүйгээр сонгогдоно.

34. Lifehacker – Амьдралыг хялбарчлах арга замуудаас суралцана.

35. JustinGuitar – Гитарын сургалт

36. DuoLingo – Олон орны хэлийг сурах боломжтой

37. Layers Magazine – Photoshop, Illustrator, Dreamweaver, Flash, Premiere Pro, In Design, After Effects

38. Creative Flow –Photoshop хичээлийн жагсаалт

39. Open2study – Үнэ төлбөргүй чанартай сургалтын онлайн сайт. 4 долоо хоногийн хугацаанд үнэлэгдэх боловсролын эзэмшиж өөрийгөө сориорой.

40. OEDb – 10,000 гаруй онлайн ангиас сонгож суралцах боломжтой.

Эх сурвалж: http://iheartintelligence.com/

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих