​Ука гэрэл зурагт мөнгө хаяж, бүтээл худалдаж авах хоббитой болжээ

: 166 өдрийн өмнө / 2017-01-12 10:11:57

  

Гэрэл зурагчин Ч.Батзаяагийн “Шарга азаргатай адуу” бүтээлийг Киви хамтлагийн дуучин Ука өндөр үнээр худалдаж авсан гэнэ. Энэ тухай Ч.Батзаяа твиттер хуудастаа, “Дэлхийд үнэлэгдсэн Шарга азаргатай адууны минь зургийг худалдан авсан Киви хамтлагийн дуучин Укад баярлалаа. Амжилт хүсье” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлжээ.



Харин зургийг худалдаж авсан дуучин Ука “Энэ шарга азарга их утга учиртай. Яагаад ч юм их таалагдаад гэртээ байнга харж байхаар иймэрхүү шийдэлтэй хийлгэж авсан. Их авъяас, хүч шаардаж энэ сайхан зургийн эрхийг авсаан. Харах болгонд тал нутаг, хүйтэн уур амьсгал, сүрэг морьдын чимээ...

2015 оны нэгдүгээр сарын 19-нд Батзаяа гэж хүн Хэнтий аймагт -40 хэмийн хүйтэнд энэ зургийг дарсан. Ёстой сонин, сайхан зураг. Баярлалаа” хэмээн инстаграм хуудастаа бичсэн байна.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
165 өдрийн өмнө /

Ёстой авахаас аргагүй гоё зураг юмаа. Би ч бас авмаар санагдчлаа.

zochin
166 өдрийн өмнө /

Marko Polo.n jorlon UKA

uugii
166 өдрийн өмнө /

Uka chin 78ony mori jiltei teheer morind durtai l bh

зочин
166 өдрийн өмнө /

АДУУНЫ ЭЗЭН ЗУРАГЧИНТАЙ ХУВААЖ МӨНГӨӨ АВАХ ЭРХТЭЙ.

sarnai
166 өдрийн өмнө /

goy zurag bnaa

aa
166 өдрийн өмнө /

сайхан зураг байна ёстой л хараад баймаар сайхан шарга азарга байна

Догь
166 өдрийн өмнө /

Хачин мэдрэмжтэй гое зураг! Шар хумуус шарга моринд дурлаад бна уу? Би бас авмаар болоод бх чинь кккккк

Зочин
166 өдрийн өмнө /

Dotood zasal ni saixan boljee