“Намуудаас төрийн эрх мэдлийг салгаж ард түмэнд өгөх ёстой”

: 44 өдрийн өмнө / 2017-01-12 16:04:21

  

Шинэ Үндсэн хууль баталсны 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Хуулийн үзэл баримтлалын талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Д.Содном, АИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав, иргэн Д.Ламжав нарын байр суурийг сонирхлоо.

Д.Бямбасүрэн /Монгол Улсын Ерөнхий сайд асан/: АРД ТҮМЭН ТӨРӨӨ ХЯНАХ БОЛОМЖТОЙ БАЙХ ЁСТОЙ 

-Үндсэн хууль зөрчигдөж, төр аль нэг намын бүтэц шиг, намын аппарат аятай ажилладаг гажуудал нүүрлэлээ гэсэн шүүмжлэл их гардаг. Энэ талаар таны байр суурийг сонирхъё?


-Аль ч улс орон нэг төртэй, нэг итгэл үнэмшил, нэг замтай байдаг. Гэтэл Монголын нөхцөлд улс төрийн намууд төрийн эрх мэдлийг булаацалдаж, эрх барьсан нь өөрийн дураар аашилдаг болсон нь гажуудал юм.

1990 онд Ардчилсан хувьсгалын үеэр, түүний дараа Үндсэн хууль батлахдаа шийдсэн гол асуудал нь монголчууд олон намын тогтолцоотой байх нь Монголын нийгэмд сонголт бий болгох, хөгжлийн зам мөр, шийдэх асуудлынхаа хувилбаруудыг гаргах бололцоо олгоход чиглэж байсан.

25 жилийн дараа төр маань эргээд намын эрхшээлд орж, нам гэдэг бүлэглэл өөрийгөө төрөөс дээгүүр тавьчихлаа. Энэ нөхцөлд зайлшгүй гажуудал үүсдэг. Тэрийг л бид одоо амсч байна. Монгол Улс Үндсэн хуульдаа төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна гэж заасан.Гэтэл одоогийн байдлаар төрийн бүх эрх мэдэл намуудын гарт байна.

Намууд сонгуульд орохдоо төрийн бодлогоо явуулах хөтөлбөр гэж гаргадаг ч олон түмнээс зөвхөн саналыг нь аваад өөрсдөө төрд гарахын төлөө зүтгэж байна. Боловсруулсан бодлого нь Монгол орны нийтлэг эрх ашиг, магадгүй түүхэн хувь заяаны шаардлагад нь тохирохгүй байна. Энэ манай төрийн эмгэнэл.

Төр ард түмний мэдэлд байна гэдэг нь ард түмэн төрөө байгуулж, өөрсдөө төрөө хянах боломжтой байх ёстой. Гэтэл төр ард түмний хяналтаас гарч сонгуулийн дараа олигархиудын гарт ордог замаар явж ирсэн.

Одоо цаашлаад мафиоз бүлэглэлийн гарт орох чиг хандлага тодорч эхэллээ. Энэ нөхцөлд төр маань юу болоод байна вэ гэдгийг монголчууд бүгдээрээ бодох хэрэгтэй. Төр гэдэг нийгмийн амьдралыг зохион байгуулах, чиглүүлэх уураг тархи нь юм шүү дээ. Уураг тархиа бид өнөөдөр ямар байдлаар цэнэглэж байна вэ. Түүнийгээ эргэж харах цаг болсон.

Д.Содном /Монгол Улсын Ерөнхий сайд асан/: ХАРИУЦЛАГЫГ ТОГТООХОД ХОЁР ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТ ХЭРЭГТЭЙ 

-Төрийн бүтэц, тогтолцоог өөрчлөх ёстой. Хоёр танхимтай парламенттай болъё гэсэн асуудлыг та хэдэн жилийн өмнөөс дэвшүүлж байсан. Өнөөдөр таны байр суурь хэвээрээ юу? 

-Би цөөнгүй удаа санал дэвшүүлсэн, одоо ч тэр байр сууриндаа байна. Миний санал бол УИХ гэдэг бүтэц байна, түүний зэрэгцээ Улсын Бага хурлыг бий болгоё. Өөрөөр хэлбэл, хоёр танхимтай парламенттай болъё.

Энэ манайд өмнө нь байсан. УИХ, Улсын Бага хурал гээд уламжлаад явж байсан. Одоо тэр уламжлалаа дагахгүй бол өөрчилснөөс болж олон зүйл буруу болсныг өнгөрсөн хугацаа хангалттай харууллаа. УИХ 300-400 гишүүнтэй байх хэрэгтэй байна. Тэгвэл төрд эрх биш ард түмнээс сонгогдсон төлөөлөл түлхүү орох болов уу.

Сум, дүүрэг бүрээс, жижиг сум, дүүрэг бол гурвыг нийлүүлээд ерөнхийдөө сум, дүүргүүдээс сонгогдсон хүн Их хуралд сууж байх хэрэгтэй. Олонх нь өөрийн сонгогдсон дүүрэгт ажиллаж, амьдардаг, УИХын хувьд жилд 3-4 удаа хуралддаг байх хэрэгтэй. Сум, дүүргээс сонгосон гишүүндээ иргэд, сонгогчид нь захиа даалгавраа өгнө. Гаргаж байгаа хууль, журам нь зохицож байна уу, үгүй юу гэдгийг хэлнэ. Тэд энд баталсан хуулиа тэндээ аваачиж ярьж, тайлбарлана.

Санал, бодлыг нь сонсч, нэгтгэж аваад буцаагаад Их хурал дээрээ ярина. Ингээд ард түмэн, Их хурал хоёрын хооронд эргэх холбоо бий болно. Бага хурал нь байнгын ажиллагаатай, 30-40 хүнтэй, сайн хуульч, эдийн засагч, улстөрчдөөс бүрддэг байя. Тэд хуулиа боловсруулдаг, тэр нь буруу юу, зөв үү гэдгийг Их хурал нь хянадаг.

Зөв байвал баталдаг, буруу байвал үүрэг өгч засуулдаг байх хэрэгтэй. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн суурь заалт ингэж хангагдана.

Энд хоёр зүйлийг хэлж байгаа юм. Нэгдүгээрт, засгийн бүх эрхийг ард түмний мэдэлд өгөх ёстой, тэр заалтыг амьдралд яаж хэрэгжүүлэх вэ. Энэ талаас хоёр танхимтай парламентыг санал болгож байгаа юм. Гишүүдийг сонгохдоо намуудаар дамжиж биш ард түмэн өөрсдөө нэрээ дэвшүүлдэг, өөрсдөө шууд сонгодог болох хэрэгтэй. Намаас томилогддог гажуудлыг даруй засах ёстой.

Иргэн Д.Ламжав: ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ НЬ ЗӨВ 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хоёр ч ажлын хэсэг томилсон үйл явдал 25 жилийн түүхт ойтой давхцаж байна. Монголчуудын мэдэхээр 20 гаруй жил Үндсэн хуультай хамт явж ирсэн хүний хувьд та ямар бодолтой байна?
 

-Үндсэн хуулийн хамгаалалтыг Үндсэн хууль дотроо хийдэг юм байна. Гэтэл бид ингэж чадаагүй. Энэ байдлыг далимдуулан 1999-2000 онд долоон өөрчлөлтийг Үндсэн хуульд УИХ оруулж амжсан.

Дараа нь жирийн хуулиар Үндсэн хуулиа хамгаалах бүтэлгүй оролдлого хийсэн тухай түрүүнд дурдсан. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг Үндсэн хуулийн шүүхээс хянах механизм үгүй байгаагаас гадна УИХ ийм өөрчлөлт хийх эрхтэй байгаа нь Монгол Улсад эрх зүйн амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Иймээс Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иж бүрэн байдалтай хийх нь маш чухал.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ эцэслэн баталдгийг больж, нийтийн санал асуулгаар эцэслэн баталдаг журамд шилжих нь зүйтэй. Манайх шиг жижигхэн улс Үндсэн хуулиа нийтийн санал асуулгаар батлахгүй юм бол “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн Үндсэн хуулийн заалт хоосон цуурай болж хувирна.

Ж.Гомбожав: ГАНЦ ЗААЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭЭГҮЙГЭЭС УЧИРСАН ХОХИРОЛ АСАР ИХ

а Монгол орны эдийн засаг хүнд байдалд орсон нь, эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнол асуултын тэмдэгтэй болчихоод байгаа нь 1992 оны шинэ Үндсэн хуулиас биш харин Үндсэн хуулийг зөрчиж гарсан бусад шийдвэр, гадаад улс оронтой харилцахдаа нэг цонхоор харилцдаггүйгээс болж байна гэсэн байсан. Энэ талаар ямар жишээ баримт байна?

-Үндсэн хуулийн ганцхан заалтыг хэрэгжүүлээгүйгээс бид ямар их хохирол амсч байгааг ганцхан жишээгээр хэлэхэд л асар олон зүйлд хамаарч байгаа. Тухайлбал, социализмын үед манайд арьс ширний үнэ өнөөдрийнх шиг дор ороогүй. Өнөөдөр яагаад ийм байдалд хүрэв гэвэл, тэр үед байсан арьс шир, шевро, шевретийн үйлдвэр байхгүй. Машин, тоног төхөөрөмжүүд нь төмрийн хаягдалд ачигдчихсан.

Тэгэхээр мал өслөө гээд байгаа чинь ямар ч борлуулалтгүй юм чинь өсөхөөс яахав. Арьс шир нь борлогдохгүй, мах нь борлогдохгүй. Мах борлогдохгүй байгаад нэг зүйлийг хэлэхэд, энд хэвлэл мэдээллийнхний сул ам их нөлөөлж байна. Үүнийг сум ам гэж хэлье. Социализмын үед малын өвчин зарим газар гарч байсан уу, гарч байсан. Хэвлэл, мэдээллийнхэн манайд тийм өвчин гарлаа гэж дэлхий нийтэд цацдаггүй байсан.

Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэг заалтыг зориуд цохож хэлмээр байна. “Мал төрийн хамгаалалтад байна” гэж бий. Энэ ганц өгүүлбэр ямар том утга, агуулгатай байж вэ гэдгийг ард түмэн ухаараач, ойлгооч. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, мал эмнэлгийг улс гартаа барих ёстой. Эм, вакцин, тариагаар нь хангах ёстой. Эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх ёстой.

Өнөөдөр эмч нарынх нь мэдлэг, чадвар дутмаг. Оношилж чадахгүй байтал нь өвчин газар авч, эмчлэхгүй явсаар олон аймаг, сумыг хамарч байна.

Ингээд чанарын шаардлага хангах, эсэх нь тодорхойг үй эм, тариаг хэчнээн тэрбумыг зарлагдан авчирч тарьдаг. Үржлийн ажил ямар ч шаардлага хангахгүй байна. Миний мэдэхийн том уяачид гаднаас эрлийз адуу авчирснаар Монголд адууны өвчин дэлгэрсэн.

Сэлдийний өвчнөөр олон тооны адуу үхэж байна. Сүүлийн жилүүдэд өвлийн хүйтнийг даахгүй үхэж үрэгдэх болсон. Үүнийг мэдэхгүй, адуугаа замбараагүй эрлийзжүүлж, 1956-1957 оны алдааг давтах боллоо. Ер нь бол Үндсэн хуулийн ганц өгүүлбэрийг хэрэгжүүлээгүйгээс бид ямар их хохирол амсч байна вэ. Төр, засгийн алдаатай бодлогын хор уршиг иргэдэд яаж тусдаг вэ гэдгийн жишээ ийм. Энэ бүхнийг нэгэнт өнгөрсөн юм яриад яахав гэмээргүй. Бид алдаагаа давтмааргүй байна шүү дээ.

Зууны мэдээ сонин

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
АРД ТҮМЭН МИНЬ ДЭМЖЭ
39 өдрийн өмнө /

ТӨРИЙН АЛБАН ТУШААЛД МӨНГӨ ХАНДИВЛАЖ ОРДОГ СОНГУУЛЬД НАМУУДАД МӨНГӨ ХАНДИВЛАДАГ ЭНЭ МУУХАЙ АВЛИЛГАЛЫН ҮЙЛДЛЭЭ УГААР НЬ ТАСЛАН ЗОГСООХ ХУУЛЬ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ ЧАДЛААР НЬ ХҮНЭЭ СОНГУУЛЬД ДЭВШҮҮЛДЭГ БОЛЖ БАЙЖ ТӨРИЙН БОЛОВСОН ХҮЧИН ЦЭВЭРШИНЭ ШҮҮ.

МОНГОЛЫН ТӨР АВЛИГЧД
39 өдрийн өмнө /

ТӨРИЙН ХААЛГААР ХУВИАСАА МӨНГӨ ХАНДИВЛАЖ ОРОХ ЮМ БОЛ ЭНЭ ТӨРИЙН ХҮН БИШ ШҮҮС АВЛИЛГАЧ ОДООГИЙН ТӨРИЙН ТОГТОЛЦОО БҮХ НАМД ИЙМ Л БАЙГАА ӨМНӨ НЬ ХҮН ЗОДСОН, ХҮН АЛСАН, ХУДЛАА ХЭЛСЭН ЯМАР ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БАЙСАН НЬ ХАМААГҮЙ БОЛЖ ХАНДВИЙН МӨНГИЙГ НЬ ХАРЖ ТӨРИЙН АЛБАНД ШУРГУУЛДАГ БОЛЖ ЭЭ 25 ЖИЛИЙН ӨМНӨ БОЛ МЭРГЭЖИЛ ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ТЭРГҮҮЛСЭН МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮСИЙГ ХӨРӨНГӨ МӨНГИЙГ ҮЛ ХАРГАЛЗАН ХАМТ ОЛНЫ ОЛОНХИЙН САНАЛААР ТӨРИЙН АЛБАНД ДЭВШҮҮЛДЭГ БАЙЛАА. НЭГ ХҮН НЭГ Л АЖЛЫГ ЧАНАРТАЙ САЙН ХИЙЖ АВЧ ЯВДАГ ТҮҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ БҮХ Л ХАРИУЦЛАГЫГ БҮРЭН ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА ТҮҮНЭЭС БИШ 2-3 АЛБАН ТУШААЛ ЭРХЭЛДЭГГҮЙ ОДОО ТЭР ДЭГЛЭМРҮҮГЭЭ ЭРГЭЖ ОРОХЫГ АРД ТҮМЭН ХҮСЭЖ БАЙНА. АТГ ГЭЖ БИЙ БОЛГОЧИХООД ТӨР ЗАСАГ НЬ ТӨРДӨӨ БОЛОВСОН ХҮЧНЭЭ АВАХДАА ХАНДИВЫН МӨНГӨ ӨГСӨН ХҮМҮҮСИЙГ АВАХЛЭЭР ЯМАР ТӨР ҮҮСЭХ ВЭ АВИЛГАЧ Л ТӨР БИЙ БОЛНО БИЗ ДЭЭ ТЭГЭЭД ТЭР ТӨРТЭЙ ГӨӨ АТГ НЬ ТЭМЦЭЖ БАЙГАА ЮМ НЬ ХАА БАЙНА НИЙЛЭЭД Л ТӨР ЯРИАД Л ЯВЖ БАЙНА ИЙМЧ ТОГЛООМЫН ТӨРТӨЙ БАЙХ ГЭЖ СҮҮЛДЭЭ БҮР ХЭДХЭН БАЯЧУУДЫН ТОГОЛДОГ ТӨР БОЛЖ БАЙГААГ Ч АТГ ШҮҮХ ЦАГДАА НЬ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ЮМ БАЙХ ДАА.

Лхамжав
40 өдрийн өмнө /

Үндсэн хуулийн зарим заалтууд өнөөгийн амьдралтай уялдахгүй зарим заалтууд орхигдсоноос болж манай орны эдийн засгийн аюулгүй байдал алдагдаж улмаар төр засгийн бодлого буруу явагдсанаас нийгмийн дотор хямрал үүсэж энэ нь иргэдэд хүндээр тусаж байна Өөрчлөлт хийхдээ бусдын хуулийг хуулбарлах нь гол биш одоо манайд зөрчигдөж байгаа асуудлуудыг шаардлагатай нөхцөл байдлуудыг тусгасан байх ,Үндсэн хуулийн Цэцийн эрх үүргийг төгс төгөлдөржүүлэхэд анхаармаар байна

Өвгөөдөй
40 өдрийн өмнө /

Нам төрийн дээр сандайлж байгаа цагт намын хатуу шүүнчлэлийг устгаагүй цагт авилгал.хээл хахууль. Төрийн албаны зусарч бялдуучлал хэзээч арилахгүй харин нууц байдалд орж улс үндэстэнг устгах аюулд хүргэнэ.. Одоо сумаас дээш бүх шатанд авилгал .шудраг бус үйлдэл гаарч даргаа хамгаалах дараагийн өдрүүдийг хүлээн албан тушаал мөнгө тусламж дэмжлэг зүүдлэн хөгшин залуугүй хоер нүүр гарган бүх шатанд боловсрол мэргэжил ажлын дадлагагүй дарганцарууд бий болж хөгжлийг биш хөнжлийг цэцэглүүлж байна. Хэн үүнийг өөрчлөх вэ. Ардын бүх хуралдай өөр гарц харагдахгүй харанхуй хар ангалруу Монгол минь гулсаж байна.Монголыг өрөнд оруулж эх орны нэр хүндийг унагсан хүмүүс УИХын гишүүд дангаараа биш нийгмийн сүлжээнд байгаа дарга нэртэй төрийн албан хаагчид. Захирал эзэн нэртэй бүх бизнес эрхлэгчидын бүлэг үүслээ. Ардчилалын амин сүнс дөрвөн засаглал бүрэн дампуурч цаашид ажиллах чадамжгүй боллоо. Хэн өөрчлөх вэ. Ард түмний хүлээлт цөхрөлт болж бүх уул хангай говийг утаа бүрхэж хонгилын үзүүрч гэрэлгүй боллоо. Хүмүүсч бие биеээ хайрлахаа больж төрч иргэддээ үйлчилгээ үзүүлж чадахаа больж өдрөөс өдөрт өндөр үнийн хайчинд хяргуулан талхиулж зээлийн барьцаан ард түмэн. Төртөйгөө барьцаалагдаж гүйцлээ..

Zochin
40 өдрийн өмнө /

Tiim l uym bol ta 4 talbai deer garaad suult hii.Tegvel harin Mongolchuud ta 4iig meddeg tanidag uneldeg bolohoor dagaad jagsaj suuj baigaad ene turiig buulgaj emh tsegtsend oruulj chadna.Es buguus jiriin mani met uurchluhiig hussen ch sachii hurehgui.Suult hiivel shorond orno.

Nergui
41 өдрийн өмнө /

Bugd yag l zuv harsan dugnelt ugch heregjuulene gehed tun hetsuu humuus yarij l baina tegeed l mungund ni boldog Eruusuu nam hudulguun bugd mafi bolson Gaigui yavj baital l hudaldagddag jum shig baigaa jum tegeed l neg ih surhii eh oron yarisan hulgaichid olshirchee

Зочин
41 өдрийн өмнө /

Монголын намууд бол мафийн бүлэглэл мөн болой

Төрийн хүн
41 өдрийн өмнө /

Одоо ингэхэд ТӨРИЙН ХҮН гэж байна уу, Сонгуульд ялсан нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ТӨРИЙН ХҮН хууль журмаар явах ёстойг сануулан ТӨРИЙГ төлөөлдөг байх тогтолцоо байна уу, ТӨРИЙН ХҮН дутагдаад байгаа юм биш үү?

Зочин
43 өдрийн өмнө /

http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Зочин
43 өдрийн өмнө /

http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

1санал бна
43 өдрийн өмнө /

Төрийн 1-рт хийх ажил иргэдээ соён гэгээрүүлэх,2-рт хуулиа бүх баян ядуу бүх иргэн дагаж мөрдөх,3-рт төсвөө зөв зүйлд зарцуулах ингэсэн байхад утаа битгий хэл бүх бухимдал арилж амар сайхан жаргана доо

za zailaa ta nar
43 өдрийн өмнө /

ODOO ENE NAM NERTEI LUIVARCHDIIG CHIN ENE HEDEN TUGTSUG UURSDUU ULGIIDUJ AVAAD BOIJUULJ USFUSUN YUM SH DEE ARDIIN NAMIINHNII TSULMUJ IDDEG ZAN BOLVOOS ENE TOM AGAA NARAAS EH UNDESTEI .UHSENII DARAA SUNS BDAG L YUM BOL DUUSSAN DAA TA NAR

Зочин
43 өдрийн өмнө /

Ард түмэн эрх мэдэлд хүрэх хамгийн зөв арга бол МАН -АН ийг дахин сонгохгүй байх юм

Ард
43 өдрийн өмнө /

Ёстой зөв бна өуурлууд л зөв зам заана шүү сжлян туршлага ард түмэн гэх сэтгэл энэ хүмүүст бийй

dorj
44 өдрийн өмнө /

Sodnom dargatai sanal neg baina. Toriin deer garsan Namuudaas turgen saltsgaay. Maliin obchin garlaa gej zarlasan etgeeded hatuu hariutslaga tootsdog boltsgooe. Iim medeelel niitelsen setguulchiig uls ornoosoo urabsan gej uzbel zohino.

зочин
44 өдрийн өмнө /

Зөв зүйтэй саналууд байна, үндсэн хууль өөрчлөх цаг зайлшгүй болсон, нам нэртэй луйварчдын бүлэглэлийг устгахгүйгээр бид Эх орноо хөгжүүлэх, аж амьдралаа дээшлүүлнэ гэж яриад ч хэрэггүй.

зочин
44 өдрийн өмнө /

Ард түмэн эрх мэдэлээ авахад энэ хулгай луйварын мафжисан бүлэглэлүүд зүгээр нэг өгөхгүй.хуульяриад нэмэргүй цус гаргаж байж авна даа.ард түмний эсрэг маш том хүч бгаа болов уу.эцэст нь ард түмэний маань хохирол их болно доо. өөр зам гарц алга даа.эр хүн зоригтой байвал чоно чацга алданаа.босож сэрж тэмц.гүйцээ

зочин
44 өдрийн өмнө /

Шашин, Нам хоёр хэдий чинээ их газар авна,Монгол улс төдий чинээ сүйрэлд хүрч болохыг сүүлийн жилүүдийн УУлс орны нийгэм эдийн засгийн байдал харуулж байна.Бид шашин,улс төрийн нөлөөллөөс аль болохуйц зайтай байх төрийн тогтолцоог бий болгомоор байна Шарын шашин,Улс төр хоёр монголыг маань идэж. хоосолж,хэмхэлж дууслаа.Ардын НАМЫН ЛУЙВАРЧИД АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА..НАМ НЭРТЭЙ ХУЛГАЙЧДЫГ ЖИГШИЕ

injener
44 өдрийн өмнө /

ene 76 oor hun garval shine torliin avilgal hunii naimaa geh met bii bolno

ZOCHIN
44 өдрийн өмнө /

JIMHENE UNEN BOL ENE.NAMAAR TURIIN AJIL HIIHIIG BOLIULAH.SONGUULI HULEEJ TER HOOROND ASHIG OLOH .INGEJ L AJILLSJ BN.

хүн хүн
44 өдрийн өмнө /

Энэ бол ард түмний хүсэж байгаа зүүл мөн Нам хэмээгч байгуулаг хулгайч нарыг төрийн эрхэнд гаргадаг хулгайн үүр болсон байгуулаг

Зочин
44 өдрийн өмнө /

нэг нам дийлэнх байсан дээр нь амжиж засахгүй бол манай тамын тогооныхон огт засаж чадахгүй шүү

зочин
44 өдрийн өмнө /

Яаран хийх ажил Үндсэн хуулийн шинэчлэл. Энэ асуудал өнөөгийн эрх баригчид зориг гаргаж цаг алдалгүй ормоор байна. Ард түмний санал их чухал. Өнөөгийн УИХ-ын болоод засаглалын тогтолцоо цөөхөн хэсэг бүлэг эрх ашигт нэгдсэн нөхдүүд эх орноороо дэнчин тавьж тоглож дуусгах нь. Яагаад байгуулсан ажлын хэсэг ажлахгүй байна. Түүхчид ойрдоо бас улс орны өнөөгийн байдлыг эртний Монгол улсын түүхтэй харьцуулан яриад эхэллээ. Нам гэдэг төрийн дээр гарсан ард түмнээ хуваасан энэ тогтолцоог яаралтай засахгүй бол хоног хугацаагаар Үндэсний аюулгүй байдалд аюул занал ойртож ирээд байна. Сэрцгээе ард нийтээ.