Утааг арилгах цорын ганц арга бол ядуурлыг арилгах

: 10 өдрийн өмнө / 2017-01-12 16:19:22

  

Сүүлийн 26 жилд Монголд бий болсон олигархижсон тогтолцоо нь монгол орны бүх баялагийг 200-гаад айлд хуваан эзэгнэх боломжийг бүрдүүлжээ. Эдгээр эрхэмүүдийн ихэнх нь хууль бусаар хураасан хөрөнгөө доллар болгон оффшор бүсэд хэдэн арван сая доллараас эхлээд хэдэн зуун сая хүртэлх хэмжээний долларыг нуусан байгаагаас тод харагддаг.
 
Бусад нийгмийн доод давхарга болох ядуурсан Монголчууд нь ажил олдох болов уу хэмээн горьдон эсгий гэрээ ачаалан нүүсээр УБ хотын захаар ирж, суурьшижээ. Эдгээр айлууд нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот гэдгээрээ нэрд гарсан УБ-т гал түлэхгүй өвөлжих боломжгүй юм. Утааны эх үүсвэр бол энэ шүү дээ.
 
Утаанаас сална гэдэг нь ядуусаа төвийн халаалттай орон сууцанд оруулснаар л шийдэгдэх учиртай. Гэтэл сүүлийн 20-иод жилд утаагүй зуух, утаагүй түлш гэх мэтийн төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр 300-гаад тэрбум төгрөгийг үржээ. Гэвч утаа нь огт багассангүй, хүн амын шилжин ирэх тоог даган харин ч нэмэгдсэн байна.

Утаагүй зуух, Утаагүй түлш мэтэд зарцуулсан тэр 300 тэрбум гаруй төгрөгөөр гэр хорооллоо барилгажуулсан бол утааны хэмжээг нилээ багасгах байсан аж. Өнгөрсөн хугацаанд Утааны асуудлыг шийднэ гэж хийсэн хурал, чуулган, үзэсгэлэн, бичиг цаас, шийдвэр тогтоолыг тоолох аргаггүй олон.
 
Үе үеийн эрх баригчид утааны асуудлыг шийднэ гэж төсвөөс мөнгө гаргуулан хувааж иддэг нь одоо иргэдэд нууц биш болж. Үүнд МАН-ын ЗГ-ын үед 2-р цахилгаан станц дээр түшиглэн утаагүй коксжисон түлш үйлдвэрлэхээр 17 тэрбум төгрөг буюу тэр үеийн ханшаар 14 сая долларыг одоогийн УИХ-ын гишүүн Хүрэлбаатар тэргүүтэй нөхөд цувчуулан үгүй хийснийг дурьдаж болно. Үүнд хэн ч хариуцлага хүлээгээгүй юмаа.
 
Одоо ч утаанаас сална гээд бас л утаагүй түлш, зуухныхаа тухай ярьцгааж байна. Энэ нь МАН-д мөнгө идэх боломжийг л олгоно гэсэн үг. Дээр нь нэмэгдсэн нэг юм нь гэвэл нөгөө муу утаа тавьдаг ядуустаа төрийн албадлагын хүчийг хэрэглэн нүүлгэх, УБ-д шилжин ирэхийг нь тас хориглоно гэж байх шиг байна. Гэтэл манай үндсэн хуулинд дуртай газраа очиж, амьдрах нь зөвшөөрөгдсөн байдаг гэдгийг сануулъя.
 
Улс үндэстэн гэдэг бол нэгдсэн цул юм мөн бөгөөд нийтээрээ хөгжиж дэвшнүү гэхээс тусдаа ялгаран вакумжиж амьдрах аргагүй ажээ. Нэгэн цаг үед төрсөн бид баян хоосон ялгаагүй нэгэн ижил агаар амьсгалан амьдардаг гэдгийг бүү март. ккк
 
Утааг арилгах цорын ганц арга бол ядуурлыг арилгах юм шүү дээ. Ядуурал арилсан тэр цагт утаа ч аяндаа алга болно.
 
Жич: Лондон хотод утаа их байсан гэх ба тэд ганц хоёр жилийн дотор утаагаа арилгажээ. Тэнд нүүрс түлэхийг хориглосон бөгөөд шингэн, хийн түлшийг өргөн худалдаалсан байна.
 
Англичууд бол дэлхийг колоничилсон их гүрэн тул ядуурал энэ тэр гэж юм байгаагүй.
 
Хийн ба Шингэн түлшийг өргөнөөр зарахад л асуудал нь шийдэгдэж байгаа юмаа. Тэнд худалдан авах чадваргүй ядуучууд маш цөөн, бараг байхгүй учраас л тэр шүү дээ.
 
Манайд Шингэн ба хийн түлшээр гэрээ дулаацуулах тэнхээтэй гэр хорооллын айл маш ховор юм.

Г.Баян

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
салах
10 өдрийн өмнө

олигархи тогтолцооноос салар

алаг
10 өдрийн өмнө

энэ утаа ядуурлын утаа, иргэдээ ядуугаас салган дундаж түвшинд оруулахад аяндаа арилна.ядуу хүн хөлдөхгүйн тулд шатдаг болгоныг түлнэ шүү дээ

зочин
10 өдрийн өмнө

Утаагүй болох арга хайж 300 гаад тэрбум төгрөгөөр тоглосон хүмүүс ичих булчирхайгүй хүмүүс. Ард түмнээ бүгдийг орон сууцжуулах хэрэгтэй шүү дээ. Хаа сайгүй эзэнгүй байрнууд байна.

Батбаяр
10 өдрийн өмнө

Бусдын гэхээсээ... өөрсдийн зовлонгоороо бизнес хийдэг үнхээрийн арчаагүй төрийн түшээдтэй болждээ...Ямар ч үр дүн өгөхгүйгийн мэдсээр байж утаагүй зуух, халаалтын тень г.м төсөл хийж хэдэн нөхөд мөнгө зохих арга л хайж байна. Эргэн шалгах боломж муутай мөнгө цувчуулах сайхан арга..Зарим нь улаан нүүрээ шийрлэн гаднаас мөнгө олох арга ч болгох боломжтой. Энэ их хөрөнгөөрөө улс байр худалдаж аваад гэр хорооллын иргэддээ түрээслэх асуудлыг судлах нь аль аль талдаа хэрэг болж магадгүй...

зочин
10 өдрийн өмнө

дундаж цалин ядаж л 800-1000 доллар болж байж хувь хүн амьдралаа авч явах чадвартай болноо. Иргэдийн орлогын хэмжээ нэмэгдээгүй цагт төр засаг ямарч мэргэн санаа гаргаад хэрэгжих боломж муу. Утаа гээд л мөнгө зарж байхаар хувь хүндээ очих мөнгийг л нэмэгдүүл. Цалингийн доод хэмжээ, цагийн үнэлгээг нэмж хатуу зааж өг. Төрийн албанд ажилласан гээнд сул мөнгө өгдөгөө зогсоо. Тэтгэврийг тогтоож суурь үнийг ядаж цалингийн 70 хувь болго. Цалин өгч чадахгүй бол аж ахуйнууд дампуураг. Аж ахуйн байгууллагаас ажил олгогчийн төлдөг шимтгэлийг болиулах гээд л цогцоор нь арга хэмжээ авмаар

Зочин
10 өдрийн өмнө

УТАА УТАА Л ГЭНЭ, ЭНЭ УТАА ЧИНЬ ГЭР ХОРООЛОЛЫН НҮҮРСНЭЭС Л ГОЛ НЬ ҮҮСЭЖ БАЙГАА БОЛОХООР ОРОН СУУЦЖУУЛАХ Л ХЭРЭГТЭЙ ДЭЭ. ХҮН АМ ИХСЭЭД ГАЛЛАДАГ АЙЛ ӨРХИЙН ТОО НЭМЭГДЭХЭЭР МЭДЭЭЖШДЭЭ, ӨӨР ЮМНААС Л ХАЙГААД БАЙХЫН

Зочин
10 өдрийн өмнө

Uls ornii hugjil Mungunii zuulun bodlogo l yum shuu dee.

zochin
10 өдрийн өмнө

hvmvvs orlogotoi bwal owoliin 3sar bair tvreeslene daarch horohgvig l bodno

Зочин
10 өдрийн өмнө

Монголын төрийн удирдаж байгаа этгээдүүд бүгд мафи. Хятад улсын колони болох юмсан манай монгол

Zochin
10 өдрийн өмнө

Hudlaa halaaguur taviulna geh shig, naad yaduus chin yaj hudaldaj avch chadah yum, oroin nuursee 1500 tegregeer avch chadahgui yumnuudad naad halaaguur chin hereggui, aygui bol toggui baigaa. Naaduulaa e yaduurlaas gargahiig bod. heldej uhenguin tuld amdral temtsel yavagdaj baikhad unetei halaaguur taraana gej ulsiin munge ideh argaa hudlaa halhavchlahaa bolioch

Зочин
10 өдрийн өмнө

http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Зочин
10 өдрийн өмнө

http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

sain garchihtai yum
10 өдрийн өмнө

yaduusiig bairand oruullaa gej bodio..... ted bairnii dor hayahad 150000 togrog tolj chadahgui dahiad l asuudal uusne