Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой болно

: 596 өдрийн өмнө / 2017-02-01 17:15:34

 

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.

Ойтой холбогдуулан маргааш буюу 2 дугаар сарын 2-ны өдөр УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, МАН-ын ажлын алба, намын гишүүд Их жанжны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх аж.  Мөн Тусгаар тогтнолын ордонд СТА, Д.Сүхбаатарыг сурталчлагч, судлаач  О.Баатарын Сүхбаатар жанжны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэх юм.

Мөн 14 цагт Монголын Үндэсний музейд хадгалагдаж байгаа Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд үдээс хойш Д.Сүхбаатар жанжны гэрийн буйранд цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдах ажээ.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
БАЯН-ӨЛГИЙ БЕК
596 өдрийн өмнө /

ЭНЭ ЖАНЖНЫ ТАЛААР БАГАЧУУД ТУН САЙН МЭДЭХГҮЙ ТИЙМ УЧРААС ЭЦЭГ ЭХЧҮҮД БИДНИЙ ИРЭЭДҮЙ БОЛОХ ҮР ХҮҮДҮҮДЭД ЭНЭ ХҮНИЙ БААТАРЛАГ ГАВЪЯА ҮЙЛСИЙН ТАЛААР ТЭДЭНД БАЙНГА ДУРСАЖ ХЭЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ