Л.Гансүх хорих ангиас Ц.Элбэгдоржид захидал бичиж, өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ

: 595 өдрийн өмнө / 2017-02-02 09:30:18

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх өдгөө хорих ангид ял эдэлж буй. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн "Нүүрс" хөтөлбөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутган ялласан юм. Тэгвэл хорих ангид ял эдэлж буй Л.Гансүх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан хорих ангиас захиа илгээжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид

Шинэчлэлийн ЗГ-ыг унагаах, ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахын тулд тус ЗГ-аас зохион байгуулсан гэр хорооллын иргэдийг хямд, шигшсэн нүүрсээр хангах ажлын зохицуулагчаар ажилласан надад зориудаар зохион байгуулсан хилс хэрэг үүсгэн хэлмэгдүүлснийг Монголын ард түмэн 5 өдрийн турш телевизээр харсан.

Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, Шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион хэлмэгдүүлэн байж өгсөн ялыг чинь миний бие өнгөрсөн оны 11 сарын сүүлээр эдлээд дууссан.

Эрүүгийн хуулийн 74-р зүйлийг үндэслэн биеэр эдлэх ялын холбогдох хугацааг дуусгасан, өр төлбөргүй, хэрэг зөрчил ял эдлэх хугацаандаа гаргаагүй учраас хуулийн дагуу хорих ангиас Төв аймгийн прокурор руу 2016 оны 12-р сар, 2017 оны 1-р сард нийт 2 удаа материал явуулсан боловч прокурор миний материалыг шүүх рүү явуулалгүй тухай бүр хорих анги руу буцаан намайг үндэслэлгүй хорьж байна.

Статистик дурьдвал Төв аймгийн шүүхээс 2016 онд 185 хүнийг тэр дундаа миний хоригдож буй ангиас 41 хүнийг энэ хуулиар тэнсэн харгалзаж сулласан байна. Энэ ангид хоригдож байсан УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг энэ хуулиар хорих ангиас хүсэлт нь очиход прокурор дээр 1 хоногийн дотор шүүх дээр 5 хоногийн дотор шийдэн сулласан байдаг. Гэтэл хамгийн сүүлд 2017 оны 1 сард энэ хорих ангиас 7 хүн прокурор руу очиход 6-г нь цааш нь шүүх рүү явуулаад ганцхан намайг буцааж надад үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг минь эдлүүлэхгүй 2 сар боллоо.

Хэрэг хийгээгүй байж танай хуулийн мафийн өгсөн ялыг эдлэж суухдаа өөрөө эрх чөлөөтэй болохдоо яарсан биш хорт хавдартай үлдсэн эхнэрээ хурдан гарч эмчлүүлж асарч сувилах юмсан гэж өдөр хоногийг тоолж суулаа. Үүний тулд шүүхээс оноосон Багануурын уурхайд учруулсан “хохирол” гэгч олон зуун сая төгрөгийг байраа барьцаалан зээл авах, найз нөхдөөсөө тусламж, хандив авах замаар төлж барагдуулсан. Мөн хоригдох хугацаандаа элдэв зөрчил гаргаагүй.

Таны хугацаа дуусахад хэдэн сар дутуу боловч нэг өдрийн өмнө ч гэсэн прокурор, хууль, хүчний байгууллагаас савраа татаж, эдний нэр хүндээр шал арчиж, хуулийг гууль болгохоо зогсоож миний үндсэн хууль, эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхийг хүсье.

Одоо хуулийн дагуу 3 дахь удаагаа прокурорт хорих ангиас миний тодорхойлолт очсон байгаа.

Цаашид ийм байдлаар намайг магадланд оруулахгүй үндэслэлгүйгээр хориод байвал өлсгөлөн зарлаж тэмцэхээ мэдэгдэж байна. Өөрөө шоронд юу ч хийж чадахгүй байж байгаад эхнэрээ алдсанд орвол энэ шударга бус зүйлсийг чинь засахын төлөө бидний амь хэрэгтэй бол ав гэж хэлье.

Монгол Улсын иргэн Л.Гансүх

2017 оны 2 сарын 1


Жич: Хувийг өмгөөлөгч Э.Мөнхдаваа, Ц.Баасандорж нарт



Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
zochin
595 өдрийн өмнө /

Mongol gedeg hun chi shorond orohooroo uunees doloon dor bichnedee

ЗОЧИН
595 өдрийн өмнө /

ПЭЭ, ЭНЭ ХҮН ЧИНЬ СУРГУУЛЬ ТӨГССӨН ХҮН ҮҮ? ЯМАР АЙМААР БИЧИГТЭЙ ЮМ БЭ? БАС САЙД ХИЙЖ ЯВСАН ХҮН ГЭЭД БАЙГАА, БИЧИГ, ҮСЭГ ЧИНЬ ХАНГАЛТГҮЙ Л БАЙНА ДАА. АЙМААР ЮМАА.

CHANCE@XXK
595 өдрийн өмнө /

Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah Surtahclah ajiluudiig hiij huitsetgene. Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO. • Ажлын байранд тавигдах шаардлага http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

Turbat
595 өдрийн өмнө /

hohirloo baragduulsan bol sullah heregtei sh de hamgin chuhal ni hohiroloo baragduulsan l bol shorond hiih yamar hereg bna .Zarim humuus asar ih hemjeeni mungu , ulsin ed hurungu shamshigduulchihad 1,2 jil horigdson nertei tsagaaduuldag arga barilaasa salmaar yam .Hohirloo barduulsan bol sullaach .Avilaga avsan ulsin umch hurungig shamshiduulsan etgeedig hohiroloo baragduulj duustal ni shorond bailgah heregtei

Монгол
595 өдрийн өмнө /

Энэ одоо сургуульд суусан юмуу энэ 21 рзуунд ийм бичиг тэй хүн тэгээ өндөр алба хашиж байсан гэхэд арай итгэхээргүй юмаа ийм бүдүүлэг сургууль төгсөөгүй хүн их мөнгө хархаараа идэхээс яах билээ

зочин
595 өдрийн өмнө /

Элбэгдоржийн чанар. Батүүлийг бол өмөөрнө гэсэн шүү.

ккк
595 өдрийн өмнө /

бичиг үсэг аан даанчдээ

zochin
595 өдрийн өмнө /

1. MU-iin said hiij baisan xvn gehed ene bichig barimt vildeh naad zaxiin bichgiin soel, medleg alga 2. aliwaa xvn xereg xiisen bol tvvniihee zuw buruug xvleedeg jamtai. Ogt zvgeer gertee galaa tvleed suuj baisan xvniig avaachaad xiideg Tur xuuli tsaaz gej arai ch baihgvi ee. Ta bol jiriin Irgen...VVreg xariutslagaa xvlee

zochin
595 өдрийн өмнө /

gansukh bol mungutei khun Oyutolgoin gereeg bayar bayartsogt gansukh 3 batlaj terbumtan bolson nuursnees idsen enenii ur dund irged bid hohirson hohirloo yg hediig ni yaj baragduulsuun uuniig il bolgo berhsheel zovlon bugded maani irj bgaa engiin hen neg hun iim hereg uildsen bol yun urshuul magadlan bodoj uzeh l asuudal 1 tugrugiin hohiroljui bol sullah estoi shuu 2 umguulugchiin mungu bagagui l ym bgaa

зочин
595 өдрийн өмнө /

Суллахгүй байж болох үндэслэл хуулийн заалт нь юу юм болоо.

Энхээ
595 өдрийн өмнө /

Хамгийн гол нь хохирлоо барагдуул,тэгээд гарч болно,чөлөөтэй.Энэ нөхдийн ярьж,бичиж байгаа нь хэцүү..."Би огт баригдахгүйгээр гоё идэж,сайхан цөлмөж,уран донгодож,уяруулан сэнхрүүлж,...мунхруулчихаад ёстой нэг мөнгөн бороонд нэвт цохиулаад байж байтал энэ Элбэг гэж балай амьтан барьчихлаа,уул нь дахиад нилээн их,олигтойхон идэж байгаад болих гэж байсан юм.Даанч баригдчихлаа.Шал өөдгүй,хараагүй,мэдээгүй юм шиг л байдаг байхгүй юу,..." гэх маягийн юм л ярьцгаадаг болж дээ.

Асуулт
595 өдрийн өмнө /

Ял эдлэх хугацаа нь дууссан юм бол ямар үндэслэлээр шоронд байлгаад байж болдог юм бол хуульчид аа. Хариулаад өгөөч.

tuugi
595 өдрийн өмнө /

shorond ugee helj bnaa bandi bolchihsonuu

Зочин
595 өдрийн өмнө /

их олон шонхор оор тоголсондоо

Зочин
595 өдрийн өмнө /

Улс төрөө зогсоож болдоггүй юм уу эби

Зочин
595 өдрийн өмнө /

Энэ арай дэндлээ Гансухийг одоо болих хэрэгтэй улс терее гэж хэцуу юм даа