Бидэнтэй хамтран ажиллах

"Мэдээллийн зөв сонголт" уриатай цахим мэдээллийн WWW.ZUV.MN сайтын зүгээс эрхэм Та бүхний энэ өдрийн амгаланг эрье.

WWW.ZUV.MN цахим сайт нь 2016 оны гуравдугаар сарын 15-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Бид хэдийгээр богино хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа ч одоогоор өдөрт 70,000 - 90, 000 уншигч тогтмол зочилдог, мэдээллийн эхний 15 сайтын эгнээнд хурдтайгаар орж ирснийг дуулгахад таатай байна. Цаашид ч манай сайтыг сонгон уншдаг тогтмол уншигчдын тоо өсөх хандлагатай байгааг дуулгах болсондоо баяртай байна.

WWW.ZUV.MN цахим сайт нь мэргэжлийн сэтгүүлчдээс бүрдсэн редакцитай бөгөөд өдөрт дунджаар 30-40 контент сайтын шинэ мэдээ хэсэгт шинэчлэгдэн орж байна.

Мөн бид сошиал хөгжүүлэлт, идэвхжүүлэлт дээр мэргэжлийн хэд хэдэн баг, хамт олонтой хамтран ажиллаж байгаа бөгөөд Zuvsongolt.mn сайтын фэйж хуудсанд тавигдсан мэдээллүүдийг 240,000 орчим like-тай фэйсбүүк хуудсуудаар дамжуулан уншигчдад хүргэж байна.

Түүнчлэн мэдээ, нийтлэлийг өдөрт 4-5 цагийн зайтай, гурван удаагийн давтамжтайгаар FACEBOOK, TWITTER, YOUTUBE сүлжээгээр цацаж байна.

WWW.ZUV.MN сайтын мэдээллүүд нь "Зөв сонголт", "Буруу сонголт", "Чөлөөт сонголт", "Э"Медиа сонголт" "Эксперт ярьж байна", "Эксперт бичиж байна" зэрэг бүлгүүдэд хуваагдах бөгөөд эдгээр ангиллын дагуу мэдээллийг сонгож унших нь хэрэглэгчдэд хялбар ойлгомжтой байхаас гадна тухайн мэдээллийн агуулгын ач холбогдол, үр дагаврыг бодитоор үнэлж цэгнэх боломжийг уншигчдад олгож байна.

ЗӨВ СОНГОЛТ - Улстөр, нийгэм, эдийн засаг болон бусад цаг үеийн сэдэвтэй уялдсан мэдээ, ярилцлага, хөрөг, нийтлэл, сурвалжлага.  (ПиАр, шийдэл гарц, асуудал хөндсөн сэдвийн мэдээ, нийтлэл)

ТРЕНД СОНГОЛТ - Мэдээг хүртээмжтэй байдлаар онцолно.

БУРУУ СОНГОЛТ - Улстөр, нийгэм, эдийн засаг болон бусад цаг үеийн сэдэвтэй уялдсан мэдээ, ярилцлага, хөрөг, нийтлэл, сурвалжлага.  (ПиАр, шийдэл гарц, асуудал хөндсөн сэдвийн мэдээ, нийтлэл)  

МЕДИА СОНГОЛТ - Бүх төрлийн дүрстэй мэдээ, тв ярилцлага, тв сурвалжлага,

ЭКСПЕРТ ЯРЬЖ БАЙНА - Салбар салбарын мэргэшсэн шинжээч, судлаач, бизнесмэн, улс төрч, соён гэгээрүүлэгчидтэй өргөн сэдвийн хүрээнд ярилцсан ярилцлага.

ЭКСПЕРТ БИЧИЖ БАЙНА - Салбар салбарын мэргэшсэн шинжээч, судлаач, бизнесмэн, улс төрч, соён гэгээрүүлэгч,  мэргэжлийн сэтгүүлчдийн бичсэн нийтлэл, өгүүлэлийг уншигчдад хүргэх тус тусын зорилгыг агуулсан болно.

Бид бүхэн дээр дурдсан өөрсдийн давуу талыг ашиглан цаашид танай байгууллагын бүтээгдэхүүн, үйл ажиллагааг сурталчилж хамтран ажиллахдаа таатай байх болно.

Бидэнтэй холбоо барих утас: 88101079, 88109089