Э.Энхбат начны эхнэр: Залбирч сөхөрч, мөргөн гуйж сууна. Хайрт хань минь, босоод ирээч


БНСУ-д эмчлүүлж буй Э.Энхбат начин ухаан орсон ч хөл, гараа санаснаараа хөдөлгөж чадахгүй, хэвтэрт байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Тэгвэл Э.Энхбат начны эхнэр Б.Нандинцэцэг өнөөдөр цахим хуудастаа Эхнэр хүүхдээ орхихгүй гэдгийг нь мэдэж байгаа болохоор итгэлээ алдчихгүйг хичээн хоног тоолон хүлээнэ. Эрүүл саруул хамтдаа сайхан амьдарна гэж хүсээд энэ л орчлонд залбирч сөхөрч, мөргөн гуйж сууна. Хайрт хань минь, босоод ирээч хэмээн бичжээ.

Хэргийг сануулбал, МҮОХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн багын найз Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан. Улмаар Э.Энхбат начин Монголд ухаан орохгүй байсаар БНСУ-ыг зориод байсан юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.88
    2021/06/30

    Buten 3 sar bolloo araich dee nuguu novsh naadmiin beltgel hiigeed. airaga uusan shig jargah yavna yamar tsagt amidraad baina bid

    Хариулах
  • 64.119.21.218
    2021/06/29

    Босоод ирнээ босноо гээд л Монгол түмэн нь хүлээж итгэж байгаа шүү сайхан цаг ирнээ эх нутаг элгэн садан ижий аав энхрий бяцхан үрсдээ инээсээр ороод ирээсэй хүлээж суугаа шүү

    Хариулах