Төр хувийн хэвшлийн түншлэлээр хог хаягдлын менежментийг сайжруулна

2020 оны 08 сарын 05

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн танилцуулгыг хэлэлцэж, зарим төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тогтов.

Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-д өнгөрсөн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэх 30 орчим төслийн санал иржээ. Улмаар эдгээр төслийн эдийн засгийн үр өгөөж, нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс дараах зургаан төслийг хэрэгжүүлэхээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан байна.

Тодруулбал,

  • “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах”,
  • “Улаанбаатар хүнсний агуулах”,
  • Нийслэлийн хүнсний зарим хэрэгцээг хангах зорилгоор “Улаанбаатар дөрвөн улирлын хүлэмж”,
  • Сайжруулсан түлшний уутыг дотооддоо үйлдвэрлэх “Улаанбаатар нийлэг уут”,
  • “Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хараа хяналтыг сайжруулах” зэрэг төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулан, хэрэгжүүлэхийг  “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ны гүйцэтгэх захирал Ж.Билэгсайханд даалгалаа.

Дээрх төслүүдийг 2020-2025 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөгөөг боловсруулсан байна. Харин нийслэлийн зүгээс зарим төсөлд газрын асуудал шийдвэрлэх, хамтарсан компани байгуулах зэрэг  бодлогоор дэмжин хамтарч ажиллах юм.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.