ҮХЦ-ийн дарга Н.Чинбат Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа

С.Гандэлгэр
2021/06/29

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат бараалхлаа.

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Төрийн тэргүүний өндөр хариуцлагатай албанд зургаан жилээр ажиллахаар сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүргээ ягштал биелүүлж, хуулиа дээдлэн ажиллахыг хүслээ.

Arslan.mn



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.39
    2021/06/30

    Уг нь Үндсэн хуулиа чандлан сахина гэдгээ илэрхийлж ЕС өөрөө ҮХЦ ийн даргад бараалхах нь зөв байсан даа

    Хариулах
  • 66.181.161.39
    2021/06/30

    Аргагүйдээ

    Хариулах