Баянхонгорчууд наадам ТЭМДЭГЛЭХГҮЙ, наадмын төсвөө эрүүл мэндийн салбартаа зарцуулна


Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын зуун жилийн баярыг тэмдэглэх асуудал цар тахлын үед хурцаар яригдаж, олны эсэргүүцлийг хүлээгээд байгаа билээ. Халдварын тархалт хот, орон нутгийн хэмжээнд эрчимжиж, өчигдрийн байдлаар Улаанбаатар хотод 934, орон нутагт 790 халдвар бүртгэгдсэн.

Эрүүл мэндийн салбарын ажилчид туйлдаа хүрсэн энэ эрсдэлтэй цаг үед наадам тэмдэглэх арван тэрбум төгрөгөө эрүүл мэндийн салбарт зарцуулж, эмч, ажилчдын цалинг нэмэх, уушги орлуулах аппарат аваасай гэж хүссэн хүмүүс ''NO NAADAM'' аянд нэгдэж, аймаг орон нутгийн удирдлагууд энэ аянд нэгдэхээ илэрхийлээд байна.

Дархан, Орхон, Завхан, Өвөрхангайчууд наадам хийхгүй гэдгээ мэдэгдээд байсан бол Баянхонгорчууд мөн энэ аянд нэгдлээ.

Өчигдөр буюу зургадугаар сарын 29-нд Баянхонгор аймгийн ИТХ хуралдаж, энэ жил аймгийн хэмжээнд Үндэсний их баяр наадмын арга хэмжээ зохион байгуулахгүй хэмээн шийджээ. 

Тэд наадамд зарцуулах төсвөө эрүүл мэндийн салбартаа зарцуулна хэмээн мэдэгдсэн юм. 

Харин нийслэлийн тухайд Үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулна, хүнд хэцүү үед ч гэсэн иргэдийнхээ сэтгэл санааг өргөж, наадам зохион байгуулагчид Титаник киноны хөгжимчидтэй өөрсдийгөө зүйрлээд амжсан билээ. Тэдний энэ шийдвэр одоог хүртэл маш их шүүмжлэл дагуулсаар байна.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.13
    2021/07/01

    Estoi ih Bayrlalaa !!! Ene Hezuu tsagt Mash ih Zuv Shidver gargsan baina !!! Bayrlalaa !!! BAYRLALAA !!!

    Хариулах
  • 202.9.40.13
    2021/07/01

    Sain baina !!! Sain baina !!! Zuv demjij baina !!! Bayrlalaa !!! Mash ih Bayrlalaa !!!

    Хариулах