"Энх саран" сувиллын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно


Хариуцлага алдаж, халдвар хамгааллын дэглэм баримтлаагүйгээс тусгаарлалтад байсан иргэдэд халдвар тараасан хэрэгт холбогдоод буй "Энхсаран" сувиллын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан есөн хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Доржсүрэн хийхээр болжээ.

Энэхүү урьдчилсан хэлэлцүүлгийг 13:30 цагт хийхээр товложээ. Есөн тав нь халдвар хамгааллын дэглэм сахиулахад хяналт тавьж ажиллаж байсан төрийн байгууллагын ажилтнууд юм. Тэдэнд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн 15.6-ийн 1-т зааснаар “Бусдын аминд аюул учруулж болзошгүй халдварт өвчний вирусийг халдаасан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин дөрөв нь тухайн сувилалд тусгаарлагдан хяналтад байсан Д.Мөнхбат нарын иргэн байна. 

Энэ талаар иргэн Д.Мөнхбат өөрийн цахим хуудастаа "Маргааш эрүүгийн хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлгээр шүүх хурлын тов гарна. Ингээд миний зуны 3 сарын төлөвлөгөө 3 шатны шүүх хуралд зориулагдана. Монголд ирээд 9 сарын турш ковид эмнэлэг шүүх прокурор цагдаагаас салсангүй" гэж өчигдөр мэдээлжээ. Д.Мөнхбатыг цагдаагийн байгууллагын зүгээс худал мэдээлэл цахим орчинд тараасан үндэслэлээр торгох шийдвэр гаргасан ч шүүх гэм буруугүй гэж үзсэн юм. 

Уг хэлэлцүүлгээр хавтаст хэргийн бүрдэл хангагдсан эсэх, шүүхээр шийдвэрлэх боломжтой, үгүйг хэлэлцэнэ. Улмаар шүүхээр шийдвэрлэх боломжтой гэж үзвэл  хурлын товыг тогтоох юм. Харин уг есөн хүний үйлдлийг дутуу шалгасан гэж үзвэл прокурорын хяналтад буцаана.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна