ЗГ: Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ХОЁР САРААР сунгалаа


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар элчин сайдуудыг томилох зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа хэлэхдээ, Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг хоёр сараар буюу наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гаргалаа. 
Олон улсад коронавирусийн мутацид орсон хувилбар түгээмэл тархаж буйтай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу Улаан түвшинд байгаа.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.88.230
    2021/07/01

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 8 сарын 30-ыг хүртэл 2 сарын хугацаагаар сунгах тухай ЗГ-ын шийдвэр гарсан боловч наадмыг цахимаар зохион байгуулна гэсэн шийдвэр нь хэвээрээ байхаар гайхаад байна.Одоо бидний мөрдөж байгаа Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед цахим наадам хийж болох боломж нь байгаа гэсэн үг үү.Халдвар хамгааллын дэглэмээ барих, маскаа зүүх, гараа угаах, зайгаа барих /1,5-2 м/ , 3-аас дээш хүн нэг доор цугларахгүй байх, хүн олонтой газраар явахаас зайлсхийх гэх мэт бүх дэглэмүүд зөрчигдөх юм биш үү. 1024 бөхийг яаж зай бариулж барилдуулах, дээр нь зохион байгуулагчид, засуул, жаяг дэгийн баг г.м. Хурдан морины уралдааныг бас яаж зохион байгуулах, вакцин хийлгээгүй бага насны унаач хүүхдийг эрсдэлээс хэрхэн хамгаалах, Даатгалын байгууллагууд эрсдэлийг хариуцах уу. Наадмын нээлтийн арга хэмжээг яаж эрсдэлгүй зохион байгуулах.Хэдийгээр цахимаар наадна гэж байгаа ч нээлт болон эрийн гурван наадамд чинь маш олон хүний оролцоо байж таарна шүү дээ.Сүүлийн хоногт ковидоос шалтгаалах нас баралт 15-аас буухгүй байхад заавал хийхээр улайраад байдаг нь ямар учир байнаа.Цар тахлаа намжтал түр хойшлуулж болдоггүй наадам уу

    Хариулах
  • 202.179.24.83
    2021/06/30

    МАН ЗГ УОК-ынхон Баяр наадамын зардлаа Иргэдийнхээ Эрүүл мэнд Эмнэлэгийн байгууллагуудад зарцуулна гэсэн Шийдвэр гаргасан Аймгийн Засаг дарга нараасаа жишээ авч Наадмаа цуцалж Эрүүл мэндийн салдбартаа зарцуулаач ээ,

    Хариулах