Африкаас хар тамхи хүлээн авсан Г.Сарангэрэлийг шалгаж дуусжээ


Мансууруулах бодистой холбоотой хэрэгт хоёр ч удаа холбогдон, шүүхээр ял шийтгүүлсэн Г.Сарангэрэлд холбогдох хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ.

Тэрбээр энэ оны гуравдугаар сард олон улсын шуудан илгээмжээр илгээсэн их хэмжээний мансууруулах бодисыг хүлээн аваад баригдан, энэ төрлийн хэрэгт гурав дахь удаагаа шалгуулах болсон юм. Г.Сарангэрэл БНХАУ-аас хар тамхи оруулж ирэн бэлэг эрхтэндээ нууж яваад хоёр дахиа баригдсан бөгөөд тэр үйлдэлд нь шүүхээс гурван жил хорих ял оноосон юм. Харин 2020 онд түүнийг засрал хүмүүжил олсон гэж хорих ангийн удирдлага нь үзээд хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан байв.

Гэвч тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд олон улсын шуудан илгээмжийн нэг байгууллагаар дамжуулан илгээсэн 150-160 орчим грамм хар тамхийг хүлээн аваад гарч явахад нь “Блью скай” орчимд саатуулагдсан юм. Уг “барааг” нь Африкаас илгээснийг ч манай хууль сахиулагчид тогтоожээ.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.70.96
    2021/07/03

    Kkkkk yamar orond yaaj amidraad bn aa .Araich dee

    Хариулах
  • 103.212.116.10
    2021/07/03

    Одоо МАН-ын талын хар тамхины сүлжээ хүчээ авчихсан байгаа. Шүүх прокурор өмгөөлөгч гээд сүлжээ үүсчихсэн байгаа.

    Хариулах
    • 59.153.113.182
      2021/07/04

      Энэ хүүхэн Тэмүүжинтэй холбоотой хүүхэн сүүлийн хар тамхиа оруулж ирэхдээ 1,2 цагийн Тэмүүжингийн утас руу холбогдсон гэж хэвлэлүүдээр гарч байсан даа.

  • 139.5.218.129
    2021/07/02

    тэмүүжингийн эсрэг явуулгад сайн оролцсон гэж бага чл өгчдээ жонхуу пиздух

    Хариулах
  • 139.5.219.41
    2021/07/01

    энэ хар тамхичин хүүхнийг хэтэрхий рекламдах юмаа!!!

    Хариулах
  • 202.179.15.71
    2021/07/01

    ah argalan l gesen shde

    Хариулах
  • 202.9.46.117
    2021/06/30

    Сайд асан АН-ын дэд дарга Тэмүүжигийн залуу нуудгай нь засарахгүй нь

    Хариулах
    • 103.10.22.84
      2021/07/01

      Unen uu

  • 183.177.99.230
    2021/06/30

    Тэмүүжин ахын буянаар тэнсэн авж дээ

    Хариулах