УИХ: Ахмад настан, ХБИ, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд 288,000 төгрөгийн тэтгэмжийг ОН ДУУСТАЛ олгоно


УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан: Төсвийн тодотголыг эрүүл мэндийн нэн шаардлагатай арга хэмжээг санхүүжүүлэх, айл өрхүүдийг ядууралд өртөхөөс сэргийлэх дараах арга хэмжээг авахад чиглүүлж байна.

  • Эрүүл мэндийн салбарын нэн шаардлагатай санхүүжилтэд зориулж төсвөөс 735.1 тэрбум төгрөгийг нэмж зарцуулна.
  • Хүүхдийн мөнгө болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэлбэрээр, түүнчлэн айл өрх, ААН-ийн төлөх хэрэглээний төлбөрийг чөлөөлөлтийг он дуустал тус тус үргэлжлүүлнэ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг он дуустал 100,000 төгрөгөөр үргэлжлүүлэн олгоход 576 тэрбум төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчин хүүхдэд олгодог халамжийн тэтгэвэр байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгодог амьжиргааг дэмжих тэтгэмжийг мөн он дуустал 288 мянган төгрөгөөр тооцож олгоход 42.9 тэрбум төгрөг зарцуулна.




Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.68.9
    2021/07/01

    ойлгосонгүй 288,0 тэтгэвэр дээр нь нэмэх юм уу

    Хариулах
  • 192.82.68.68
    2021/07/01

    Todorhoi bicheech de. Ahmaduud geheer buh tetgevriinhniig heleed bga yum u.

    Хариулах
  • 66.181.160.14
    2021/07/01

    Хувь тэнцүүлсэн тэтгэвэртээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулах байлгүй дээ

    Хариулах
  • 192.82.72.242
    2021/06/30

    bvh ahmaduudad uguh yum u on duustal ahmaduudad ugvul zvgeer l bna daa 350 myanga avdag ahmaduud bid hestvv l bna

    Хариулах
  • 64.119.18.47
    2021/06/30

    288.000 төгрөгийг халамжийн ахмадуудад өгөх юм уу тэтгэвэрийн ахмадад өгөх юм уу эсвэл хоёуланд нь өгөх юм уу

    Хариулах
  • 192.82.85.180
    2021/06/30

    gruppiin sungaltiinh hamragdah ym uu zaawalchgvi emch nariin huralaar oroh ym uu

    Хариулах
  • 66.181.161.117
    2021/06/30

    Халамжид байдаг ахмадад өгөх юм уу эсвэл тэтгэвэр авдаг ахмадад өгөх юм уу

    Хариулах