Одоогоор найман аймаг наадам ХИЙХГҮЙ болохоо мэдэгдлээ


Коронавирусний халдварын тархалт орон нутагт нэмэгдэж байгаатай холбоотойгоор баяр наадамд зарцуулах төсвийг цар тахалтай тэмцэхэд зарцуулахаа зарим аймаг мэдэгдээд буй.

Тодруулбал, одоогоор баяр наадам зохион байгуулахгүй гэж мэдэгдсэн найман аймаг байна. Үүнд: 

  • Баянхонгор
  • Дархан-Уул
  • Дорнод
  • Орхон
  • Өвөрхангай
  • Сүхбаатар
  • Сэлэнгэ
  • Хэнтий зэрэг аймаг цар тахалтай жил баяр наадам тэмдэглэхгүй өнжихөө мэдээлжээ.

Түүнчлэн эдгээр аймгийн сумд ч гэсэн наадам тэмдэглэхгүй аж. Мөн наадмын зардлаа ихэнх аймаг Ковид19-ийн халдварын эмчилгээнд зарцуулах бол "Хэнтий аймаг наадмын зардлаа "Зүрх мартахгүй" төслийн хүрээнд яаралтай хагалгаанд орж байгаа 10 гаруй хүүхдийн эмчилгээний зардалд зориулна гэжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2021/07/01

    iim l Eh oronchid olon boloh boltugai ! busad aimag sumad ni yasan Dargaasaa aigaad baizgaana uu ?

    Хариулах