''Лантуун дохио'' ТББ Засгийн газрыг ШҮҮХЭД ӨГЧЭЭ


Лантуун дохио ТББ-ын нэхэмжлэлтэй Засгийн газарт холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг товлогдлоо.

Хурдан морины уралдаан нь хүүхдийн аюултай хөдөлмөр буюу хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн нэг. Гэтэл төрийн зүгээс энэ үйлдлийг өөгшүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоол баталж, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх зорилгоор хурдан морины уралдаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь өөрийн санаатай үйлдлээр хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, амь насанд заналхийлж байна.

“Лантуун дохио” ТББ-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолын 2 дахь заалтын “хурдан морины уралдаан” гэх хэсэг, 3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны зургадугаар сарын 29-ний өдөр гаргасан. Тус шүүхээс 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчээс “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх” хүсэлт гаргасныг 2021 оны долдугаар сарын 06-ны өдөр хэлэлцэхээр товлон, хэргийн оролцогч нарт албан бичгээр мэдэгдсэн болно.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.151
    2021/07/01

    Мэдээлэл хуулбарлах хориотой байдаг учраас таны хүүхэд

    Хариулах
  • 64.119.18.4
    2021/06/30

    Зөв шүү. Хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалъя

    Хариулах