СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улиастайн голыг гаталж байхдаа осолдож, нас баржээ

С.Гандэлгэр
2021/07/01

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг Цагаан-Эрэг гэдэг газарт гурван хүн Улиастай  голыг явганаар гаталж байгаад нэг нь осолдсон тухай дуудлагыг онцгой байдлын албанд 6-р сарын 30-ны 13:36 цагт өгчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 31 км зам туулан 14:30 цагт очиж, Чингэлтэй дүүргийн харьяат 31 настай эрэгтэй Ц-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Тухайн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд мөн өдрийн 15:10 цагт Улиастай голоос цогцсыг олж, тус дүүргийн Цагдаагийн III хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна