Коронавирусийн халдварын 2,485 тохиолдол батлагдаж 15 хүн нас барлаа

С.Гандэлгэр
2021/07/01

Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 8,000 орчим хүний сорьцод шинжилгээ хийхэд 2,485 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 117,963 боллоо.

Мөн хугацаанд уг өвчний хүндрэлээр 15 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Талийгаачийн гэр бүл төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

eruul.gerege.mn систем ажиллахгүй болсонтой холбоотойгоор өнөөдөр эдгэрсэн болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог мэдээлэх боломжгүй болжээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна