ШУУРХАЙ: УОК наадам хойшлуулах, цуцлах эсэх асуудлаар хуралдаж байна

С.Гандэлгэр
2021/07/01

Өнөөдөр төв талбай дээр "No naadam" "Тэвчээр тасарлаа" хөдөлгөөнд нэгдсэн иргэд тайван жагсаал хийж байна.

Тэд Үндэсний их баяр наадмыг энэ жил зохион байгуулахыг эсэргүүцэж, ийнхүү үзэл бодлоо илэрхийлж байгаа юм.

Цар тахлын үед наадам тэмдэглэж, хурдан морь уралдуулах Засгийн газрын шийдвэр нь хүүхдийн эрхийг зөрчихийн зэрэгцээ, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж буй үйлдэл хэмээн тэд ярив. 

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах асуудлыг хойшлуулах, цуцлах эсэх талаар хуралдаж байгаа аж. УОК-оос 19 цаг 30 минутад мэдээлэл хийхээр товлосон юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.72.198
    2021/07/01

    Билэг дэмбэрэлээ бодвол 100 жил хийвэл зүгээр л юм даанч энэ өвчин гэж хэцүү юм байнаа.

    Хариулах
  • 202.126.89.34
    2021/07/01

    #nonaadam2021 Наадам Ард Иргэдийн Баяр. Иргэд Баярлах биш ҮХЭЛ АМЬДРАЛЫН ЗААГ

    Хариулах