Алтанбулаг боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 7-ны өдрөөс энэ сарыг дуустал зогсоолоо

С.Гандэлгэр
2021/07/02

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Алтанбулаг боомтын зорчигч тээврийн урсгалыг долдугаар сарын 7-31-нийг хүртэл зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргажээ.

Энэ тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Дэлхий дахинд цар тахлын вирусийн мутацилагдсан хувилбар хурдтай тархаж байгаатай холбоотойгоор тус боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 7-31-ний хооронд түр зогсоохоор болсон." хэмээлээ.

Харин ачаа тээврийн урсгал хэвийн үргэлжлэх юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна