НҮБ хүүхдээр хурдан морь унуулахгүй байхыг хүслээ


Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хүүхдээр хурдан морь унуулахыг аюултай хөдөлмөр эрхлэлтэд тооцсон байдаг. Тиймээс НҮБ-аас 18-аас доош насны хүүхдээр хурдан морь унуулахгүй байх тал дээр анхаарч, арга хэмжээ авахыг Засгийн газраас хүсэж, мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдэлд “Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул учруулдаг учир  Нэгдсэн үндэсний байгууллагаас Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн  аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомждоо  тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэж найдаж байна” гэжээ. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.43
    2021/07/05

    Адсага уралдуулж зугаацдгаа болимоор юмдаа. Хүүхдийн амь хохироож байхаар нөгөө мунлаг алдарт уяач хэмээх цол хэргэмтэй баян баагий нар өөрсдөө морио унаад уралдаач дээ.

    Хариулах
  • 66.181.176.165
    2021/07/03

    Zovoo zov,odoo bolno

    Хариулах
  • 103.229.123.138
    2021/07/03

    Baga jintei nasand hursen huneer unuulj oiriin zai bolgon uralduulj shinechilie

    Хариулах
  • 202.9.46.211
    2021/07/02

    Олон хүүхэд эндхээс өмнө,засаг төр хурдан шийдвэр гаргах хэрэгтэй.

    Хариулах
  • 192.82.65.47
    2021/07/02

    зөв шүү

    Хариулах