ЭМЯ: 2520 хүнээс халдвар илэрч, найман хүн нас барлаа


Эрүүл мэндийн яамнааас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт хийсэн 9000 орчим шинжилгээ хийснээс 2520 сорьцод халдвар батлагджээ. Ингэснээр Монгол Улсaд нийт батлагдсан тохиолдлын тоо 125 260 болов.

Шинээр батлагдсан тохиолдлуудын 2519 нь дотоодын халдвар бол зөөвөрлөгдсөн нэг тохиолдол байна. Тархалтаар нь авч үзвэл 1302 тохиолдол Улаанбаатар хотод, орон нутагт 1217 хүнээс халдвар илэрлээ. Насны бүлгээр авч үзвэл хамгийн их нь 30-34 насныхны дунд халдварын тархалт зонхилж 347 хүн өвчилжээ.

Сүүлийн хоногт найман хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр амиа алдлаа. Монгол Улсад Ковид19-ийн шалтгаант нас баралтын тоо 617-д хүрч байна.

Өнөөдрийн байдлаар 14 100 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн 9368

Хүндэвтэр 3341

Хүнд 1145

246 хүний биеийн байдал маш хүнд байна.

Мөн хугацаанд 926 эмнэлэгээс 960 хүн гэрийн эмчилгээ тусгаарлалтаас гарч эдгэрчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна