Долдугаар сарын дунд үед эмнэлэг АЧААЛЛАА ДИЙЛЭХГҮЙ болох төлөв байна


Ковид19-ийн улмаас өнөөдрийн байдлаар 13999 хүн улсын хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 249 маш хүнд, 1185 нь хүнд, 3320 хүндэвтэр, 9239 хөнгөн байдалтайгаар эмчлүүлж байна. Улсын хэмжээнд 27 мянган ор эрүүл мэндийн салбарт байдгаас өнөөдрийн байдлаар 14 мянган орыг ковидын эмчилгээнд зориулж гаргаад байна. Үлдсэн орыг нь бусад өвчний улмаас хэвтэн эмчлүүлж буй иргэдэд зориулж буй юм.

Цаашид ор гаргах боломжгүй бөгөөд ковидод зориулж ор гаргасан ч ажиллах хүний нөөц байхгүй болсон тухай ЭМЯ-наас анхаарууллаа. Тиймээс өвчлөлийг бууруулах тал дээр иргэн бүр анхаарахгүй бол халдвар авсан тохиолдолд эмчилгээ авч чадахгүй нөхцөл байдал үүсчээ. Судлаачдын тооцоолсноор долдугаар сарын дунд үед орны эргэлт зогсох хэмжээнд хүрч болзошгүйг анхааруулж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.120
    2021/07/06

    яг үнэн энэ улс орон юу болоод ковидын өмнө сөхөрч унаж засгийн газар улсын их хурал уок юуч хийж чадсангүй вакциэд найдаад хулхи хужаа вакцин шахаж чадлаа

    Хариулах
  • 122.201.22.182
    2021/07/05

    Одоо ч ачаалалтай байгаа. АМЬ амиа л бодох хэрэгтэй. ХЭН нэгэнд найдах хэрэггүй.

    Хариулах