Спутник V вакцины II тунг даваа гаригаас хийж эхэлнэ


Спутник V вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн иргэд хоёрдугаар тунгаа хүлээж байгаа билээ. Тэгвэл Спутник V вакцины 10 мянган тун ирсэн байна. 

Тиймээс ирэх даваа гаригаас эхлэн Спутник V вакцины хоёрдугаар тунг 65-аас дээш насныханд 9-17 цагийн хооронд хийж эхэлнэ гэж ЭМЯ-наас мэдэгдлээ. Түүнчлэн дахин Спутник вакцин оруулж ирэхээр төлөвлөөд буй гэнэ.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "-Спутник-V вакцины хоёрдугаар тунг ирэх даваа гаригаас тарьж эхэлнэ. Маргааш аль цэг дээр тарих вэ гэдэг мэдээлэл гарна. 65-аас дээш насныхныг тарина гэдэг сануулъя. Удахгүй үлдсэн 10 мянган хүн тун нь ирнэ гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна