Хүнсний "талон"-оор амьдардаг иргэдийг ажилд зуучилж, ажилтай болж чадаагүй бол дахиж "талон" олгохгүй

С.Гандэлгэр
2021/07/05

Хүнсний эрхийн бичигт 2021 онд 33.6 тэрбум төгрөг төсөвлөж, 41.7 мянган өрхийн 226.2 мянган иргэнд олгож байна. Цаашид хүнсний эрхийн бичиг авч байгаа иргэдэд хоёр жилийн хугацаанд хоёр удаа сургалт, ажлын байр санал болгоно. Харин энэ хугацаанд ажлын байртай болж чадаагүй иргэнд дахин хүнсний эрхийн бичиг олгохгүй зохицуулалт үйлчилнэ.

Мөн хүнсний эрхийн бичгээр зөвхөн сонгон шалгаруулалтанд шалгарсан гэрээ бүхий дэлгүүрээр үйлчлүүлдэг байсныг, НӨАТ-ын баримт хэвлэдэг бүх хүнсний дэлгүүр, зах, бөөний төвөөр үйлчлүүлэх боломжийг бүрдүүллээ.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.38
    2021/07/06

    Дэлгүүрээ өөрөө сонгох юмуу. Хөгжлийн бэрхшээлтэй олон хүүхэдтэй хүн 2жил д битгий хэл 20жилд ч ажил олж чадахгүй шдээ

    Хариулах
  • 66.181.178.187
    2021/07/05

    Маш зөв.....халамжииг хавтгайруулахгүйгээр яг аргаа ядсанд өгч ..ажил хиих чадвартай иргэн бүхнииг ажилд дайчилж оруулах ...ажлын санал тавих заргээр хангаж ..хүсэхгүй бол ХАЛАМЖ ААС ..хасах хэрэгтэй ...МАШ ЗӨВ ..байна ...

    Хариулах
  • 202.55.188.83
    2021/07/05

    Маш зөв шийдвэр дэлгүүрүүд 20-40 хувийн нэмэгдэлтэй зарж байсан.

    Хариулах
  • 150.129.142.17
    2021/07/05

    Бие муутай ажил хийх чадваргүй байвал яахийн хасахуу тээ

    Хариулах
  • 66.181.161.49
    2021/07/05

    Өвөр хангайн хүнсний картны бараа өгдөг дэлгүүрүүд хүнсээ үнэ нэмж чанар муутай хямдхан барааг үнэтэй өгдөг юм байнлээ

    Хариулах