АН-ын дэд дарга Ч.Отгочулуу: Хэнтий аймагт нөхөн сонгууль болох учраас маш олон соёлын ордон барих юм байна

С.Гандэлгэр
2021/07/05

АН-ын дэд дарга Ч.Отгочулуу "Энэ өдрүүдэд 2021 оны улсын төсвийн тодотголыг хаалттайгаар хэлэлцэж байна. Сонгуулийн үеэр малчдад 100 мянган төгрөг тараасан. Тэрийг нөхөж төсвийн тодотгол оруулж байна. Хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг улсын төсвөөс санхүүжүүлж байна.

Увс аймагт логистик төвийн ТЭЗҮ-ийг 250 саяар, цагаан ултай гутлын кластер төвийн 100 саяар, гурил тэжээлийн үйлдвэрийн ТЭЗҮ 200 сая, сум болгонд бизнес инкубатор төв барина. ТЭЗҮ нь 100 сая төгрөг. Энэ бол зөвхөн нэг аймгийн хувьд.

Хэнтий аймагт нөхөн сонгууль болох учраас маш олон соёлын ордон барих юм байна. Энэ жил бидэнд соёлын ордон хэрэгтэй юу? Жишээ нь,

  1. Батноров суманд 200 сая төгрөгөөр хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийнэ.
  2. Норовлин суманд Шихихутаг нууц товчоо цогцолборын тохижилтод 1 тэрбум,
  3. Биндэр суманд Их хуралдай цогцолборын барилгын интерьерт 2,6 тэрбум төгрөг, 
  4. Бэрх тосгонд 1,6 тэрбум төгрөгөөр иргэдэд үйлчлэх төв
  5. Баян-Овоо суманд иргэдэд үйлчлэх мэдээллийн төв 1,4 тэрбум
  6. Баян-Азарга суманд 1,4 иргэдэд үйлчлэх төв
  7. Бэрх тосгонд далд уурхайн музей 3,7 тэрбум төгрөгөөр барина. Зөвхөн Хэнтий аймгийн  сумдад 10-аад тэрбум төгрөгийн зардлаар соёлын болон иргэдэд үйлчлэх төвүүд барина. 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.162
    2021/07/06

    Ene neg jongison duutai avgai bas yu vee. Hogiin huurnuud tomorchih yumaa neeree.

    Хариулах
  • 122.201.22.254
    2021/07/05

    Nuguu Abdlaluun urguu gedgiig harsan araich dee l yum baisan Dahiad tiimerhuu yum hiih vii dee

    Хариулах