Х.Тэмүүжин: Хулгайн хэргээр шоронд орсон хүн мэргэжлийн хулгайч болоод гарч ирдэг

С.Гандэлгэр
2021/07/05

Өршөөлийн хууль батлагдаж, хэрэгжих гэж байна. Өөрөөр хэлбэл маргаашаас 344 хоригдол шоронгоос суллагдах болсон талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийсэн. 

Тэгбэл Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин: “Социализмын үед хулгайн хэргээр шоронд орсон хүн атаман, хулгайч нарын гар хөл болоод зохион байгуулалттай хулгай хийдэг хүн болоод гараад ирдэг байсан. Энэ байдлаа засахгүй бол гарч ирээд мэргэжлийн түвшинд хулгай хийдэг болчихоод байгаа. Өршөөлөөр сулласны дараа тэр хүмүүсээ яаж дахиж алдахгүй байлгах вэ гэдэг ажил манайд алга.

Энэ бүхэн ШШГЕГ болон ял төлөвлөхтэй холбоотой системээ яаж сайжруулахаас шалтгаална. Дэлхий нийтийн жишгээр хорих ял эдлүүлэх агентлаг тусдаа байдаг. Хууль тогтоомж нь тусдаа. Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх нь өөр тогтолцоо. Гэтэл манайх бүгдийг нь ШШГЕГ-т төвлөрүүлчихэээр илүү дэглэх, хоригдлыг хоригдлоороо мануулах тогтолцоонд даатгасан. Гэмт хэрэг зааж өгөх уламжлалт хорих арга барилаа өөрчлөхгүйгээр Өршөөлийн хуулийн дараах таагүй үр дагаврыг зохицуулж чадахгүй” гэв.



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.59.40.166
    2021/07/07

    Хогийн шаар дандаа хогийн юм ярьж мэдэмхийрнэ, чи наад ажлынхаа яг гүнд нь ороод хар даа, нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог хүн дээ, өөрийн толгойгоор бодож, сэтгэж, сайжруулах хөгжүүлэх талаар бодитой шийдвэр гаргах хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.161.120
    2021/07/06

    Одоо шоронд хийх хэрэгтэнгүй болчихврл хуулийн яаж ажиллаж амьдрах бол

    Хариулах
  • 139.5.216.32
    2021/07/05

    хууль зүйн сайд байсан хүн ингэж ярьж байх гэж дээ. Шоронд хүнийг хүмүүжүүлэх гэж шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд цаг наргүй ажиллаж байхад сайд.байсан оронцог нь ингэж донгодож суух гэж дээ. Хүн алдаж болно засардаггүй гэж энэ хүн хэлэх гээд.бна аа хуц гэвэл ахадана даа.

    Хариулах
    • 192.82.72.131
      2021/07/06

      Үгүй тэгээд цаг наргүй ажиллаа гэж ялархаж байхаар өөр ажил хийгээч. Угаасаа өөрсдийн чинь сонгосон ажио мэргэжил биз дээ. Тэгээд ч энэнээс өөр ажил хийж чадахгүй л юм чинь.

  • 192.82.73.215
    2021/07/05

    Өлөн хуц

    Хариулах
  • 59.153.112.26
    2021/07/05

    Тэмүүжин гуай өөрөө сайд байх үедээ юу хийж байсан юм? Одоо сайн хүн, сайн намын төлөөлөл болж харагдах гэж оролдож дүр эсгэхийн хэрэггүй. Ард түмэн хаашдаа танай нам, бүлгийнхний явуургүй бодол санааг мэддэг болчоод байгаа шд.Хоосон шоу чинь хэзээ ч амжилт олохгүй, нам чинь чиг ойрын 20 гаран жил гарч ирэхээргүй болсон

    Хариулах
    • 192.82.72.131
      2021/07/06

      Тэмүүжин сайд байхдаа иргэнийг зодсон цагдаад хатуу хариуцлага тооцдог ,цагдаагийн байгууллагыг хүчний биш үйлчилгээний байгууллага болгож байсан мундаг ,зөв зүйтэй сайд байсан юм шүү. Долдойнуудад хүний сайн талыг олж харах мэлмий байх биш дээ.

  • 122.201.22.254
    2021/07/05

    Estoi shinjleh uhaanii yndestei yria baina, Mongild humuujuuleh olnii dotor humuujuuleh yamarch bodlogo alaga

    Хариулах
  • 111.239.162.3
    2021/07/05

    mgl.d huuli uilchleh bich de neeh hudlaa delhiid gej ene nuhur yarin ter huuli chin mgl hund uilchlehgui bgaa biz de

    Хариулах