Монгол дипломатчийн мөрөөдөл


Цагдаагийн ерөнхий газрын дарга төв аппаратад ажилладаг дарга нараа дуудаж, орон нутгийн газар, хэлтсийн даргаар очиж ажиллахыг тушаажээ. Сэлгээ хийх ээлж ирсэн учраас. Гэтэл мань нөхөд хөдөө явахгүй гэж гүрийсэн төдийгүй хаана очихоо өөрсдөө сонгоно, орчин нөхцлөө дээрдүүлнэ, нуруугаа тэнийлгэнэ хэмээн мэдэгдэв. Улмаар хүссэн газарт нь ондоо хүмүүс томилж буйг эсэргүүцэж, тэдгээр томилолтыг өөрсөдтэй нь ярьж зөвлөлгүйгээр шийдсэн учрыг тайлбарлахыг даргаасаа шаардсан бичиг бичиж газар сайгүй наагаад зогсохгүй шууд шат алгасч УИХ-ын гишүүд нэг бүрийн ханцуйд тэрхүү бичиг сачгаа шургуулжээ.

Гадаад харилцааны яаманд сүүлийн хэдэн өдөр яг ийм явдал болов. Газрын дарга буюу өндөр түвшний алба хашдаг 5 эмэгтэй (нэг нь дэд дарга) санаа нийлж сайдаа эсэргүүцсэн байна. Сайд нь бас эмэгтэй хүн юм. 5 vs 1.УИХ-ын чуулганы 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаан дээр хариуцлагатай мэдэгдсэнээр нь бол сайд бээр сайхь тавд уул нь гадаадын нэр бүхий оронд элчин сайдаар ажиллахыг тушаа... биш ээ, бүр гуйсан юм байжээ. Тэдгээр 5 орон нь Вьетнам, Киргиз, Казахстан, Лаос,Энэтхэг аж. Жирийн монгол хүний хувьд бол гадаад оронд улсаа төлөөлөн очиж сууна гэдэг олдошгүй заяа. Хэдэн зуун мянгад ч нэг юм. Гэвч энэ заяа тэдэнд гологджээ. Европын орнууд, бүр дордлоо дордлоо гэхэд Сингапурт очиж сууна хэмээн сайхьтав шаардаад, сайдынхаа өрөөний хаалгыг савж гарсан байна. Ингээд гадуур бичиг наах ажилдаа оров.   

Гадаад харилцааны яаманд болсон явдлыг цагдаагийн байгууллагад өрнөсөн байдлаар зүйрлэсэн маань учиртай. Юу гэвэл дипломат алба гэдэг бол цагдаатай эгээ адил, төрийн тусгай алба. Хуулиндаа ингэж бий. Ажил тушаалаар явдаг, даалгаврыг үг дуугүй гүйцэтгэдэг журамтай. Цэргийн хүн л гэсэн үг. Манай тав дипломат албанд олон жил мятаршгүй ажилласан, гавьяа зүтгэл бүхийг үгүйсгэх арга үгүй ч, элчин сайдаар хаана очихоо сонгох эрх үүстэл яруу алдрыг олсон гэдэг нь эргэлзээтэй. Угаас ийм хэмжээний яруу алдар түүхэнд хэрвээ тохиолддог бол туйлын ховор, бүр тавын таван эмэгтэйд нэгэн зэрэг тохиолдсон гэвэл огтоос бололцоогүй зүйл л болж хувирах вий. Хамгийн гол нь элчин сайд хаана хэн байхыг ямар нэг гавьяатнууд, мятаршгүй сэтгэлтнүүд өөрсдөө сонгодог бол төр гэж байхын хэрэггүй болно. Гавьяа байгуулсан, байгуулаагүй ямар нэг хүн аль одон медалийг авахаа өөрөө сонгож хүртдэг цаг үе байж болно, харамсалтай нь өнөөдөр тийм ч цаг үе. Харин дипломат алба, тэр дундаа элчин сайд гэдэг бол мөнгийг нь төлөөд авдаг паалантай төмөр биш, хэрвээ тийм явж ирсэн бол тэр гажуудлыг хална, арилгана гэж сайд нь хөдөлсөн учраас л мятаршгүй тавын паян ургасан болов уу. Муу ч, сайн ч төр гэж байгаа л бол өөрийн төлөөлөл болгон хаана хэнийгээ аваачиж суулгахаа тэр л мэднэ. Энэ тохиолдолд мэдээж ганц ГХЯ, түүний сайд ч төдий биш Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч нь хоорондоо хэлэлцэж байж тэр хорин тавыг сонгосон байж таарна, монгол үгээр бол эрэг нь усаа хашсан хэрэг. (Улсын гадаад харилцаа гэдэг бол дуунд гардаг дэлгэсэн тэрлэг шиг байж тэр бүр болдоггүй эд, илээр ярих юм бий, ярихгүй юм бас зайлшгүй байдаг нь гачлантай)Харин болж бүтэхгүй юмс тэр дунд байна гэж үзвэл, тухайлбал үүргэвч үүрэн тэнэж явдаг хүнийгтомиллоо гэхчлэн эсэргүүцэх эрх олон нийтэд бүрэн бий. Олон нийт нь ингээд ирэхээрээ ордны цонх өөд чулуу шиднэ үү, өлсгөлөн зарлана уу, хамаг муу үгээ нийгмийн сүлжээгээр хамтран үсэргэнэ үү хамаагүй, тийм эрхтэй улс. Эрхээ эдэлснийх нь үр дүн ч гарч, тэр хорин хэдээс хүссэн зарим хүнээ сугалан үлдэж чадав. Харин дипломат ажилтан хүн тийн эсэргүүцэхийг, тэр дундаа “Би ийшээ явахгүй, тийшээ явна. Тэр явж болохгүй, би явж болно” гэж сайддаа эрхлэхийг хуулиар хоригложээ. Ингэж эрхлэх нь байтугай наад захын үйлдлийг чандлан хаасан дүрэм журам буй.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.24.43
    2021/07/06

    Таван эмэгтэйг буруутгах учиргүй. Үүргэвчтэй аялагчийн дэргэд тэд чинь номыг нь сураад ногоотой шөлийг нь уусан хүмүүс яагаад энэ хэдийг аятайхан газар томилж болохгүй гэж дандаа л арын хаалганы юмнууд явж байна. Батцэцэг сайданцар өөрийн хүргэнээ явуулах гэж байгаа биздээ. Тэр залууд харах царайны дипломат ёс жудаг байх уу нэг онгироо л юм байна лээ. Хэдэн үг холбож Englisheer яримар аяддагаа юу гэж бодоод байгаамб чадна ч гэхшиг. Төрийн албанд 3 жил ажилласан ч гэхшиг ичмээр юмдаа. Аялалын админ залуу чи өөрөө энэ албанаас татгалзаж эр зориг гаргавал нэр чинь цэвэр үлдэх байх шүү.

    Хариулах
  • 150.129.141.225
    2021/07/05

    Бүгдийг нь ажлаас халаад гүйцээ. Сургуулийг нь төгссөн шинэ үеийнхэнд зайгаа тавьж өг. Муусайн авгай нарыг ингэж давруулж үл болно. Урьд нь өчнөөн яваа биз дээ? Өөрсдөө бүр өмчилчихсэн байна шдэ төрийн албыг!

    Хариулах
    • 139.5.219.188
      2021/07/06

      chi muu mal yugaa medehev. ene chin tulbortoi niitlel yavaad bainaa, uheree

  • 66.181.176.165
    2021/07/05

    Ajil hiigeegui humuusiig hussen gazart n yavuulj,ajilaa guitsetgeed yavj bsni n yavuulddag,ene shudarga yos mon u

    Хариулах