“Жи тайм“-ын Э.Оюунчимэгт оноосон ТАВАН жилийн ялыг хэвээр үлдээлээ

С.Гандэлгэр
2021/07/05

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар:

"Жи тайм корпорейшн" ХХК нь нийт 12.365 иргэнийг 27.965 хөтөлбөрт элсүүлж нийт 11.398 иргэнд 25.801.307.70 төгрөгийн хор уршиг учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээлээ. Мөн нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.73.215
    2021/07/06

    Янхан

    Хариулах
  • 202.126.88.230
    2021/07/05

    Зөвшдэ. Залилах мэхлэх хуурах хохироох нь зүй бус. Хохирогч нарын ард маш олон зүйл өрнөж бдгийг л ухааруулах хэрэгтэй Гэр бүл салалт.үр хүүхэд өнчрөл.ажилгүй болох орон гэргүй ч болох гээд маш их хүнд хор уршигтай...

    Хариулах