Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын суурин 28 цэг ажиллана


Энэ сарын 05-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 5523, II тунд 4743, нийт 10266 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Энэ өдөр 170 жирэмсэн эх, 12-15 насны 3887, 16-17 насны 981 хүүхэд дархлаажуулалтад хамрагджээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.035.906 иргэн I тунд, 894.501 иргэн II тунд хамрагдаад байгаа аж. Мөн нийт 2672 (22.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 30133 (29.7 хувь), 16-17 насны 17739 (49.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тун хийлгээд байна.

Харин өнөөдөр Улаанбаатар хотод суурин 28 цэгт 44 багийн 314 эмч, ажилтан ажиллаж, 16574 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг  дүүрэг тус бүрээр танилцуулъя. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.169.70
    2021/07/07

    Улиралын харшилтай хүмүүст 07 сарын 10-аас өмнө спутникийн 2 дах тжнг хиймээр байнаа. Өвчтэй эрсдэдтэй хүмүүсийг төр анхаарч зохицуулж болмоордоо Зохицуулалт байхгүй Хийхгүй гээд л хавьтуулахгүй доод хүмүүс нь мэдэлгүй, яам тамга УОК, НОК нь бодлого хэрэгжүүлэхгүй байнаа

    Хариулах