Хэнтий аймагт гурван ихэр хүү төрүүлж, зургаан хүүхэдтэй болжээ

С.Гандэлгэр
2021/07/06

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Тус суманд 2017 онд шилжиж очсон Л.Энх-Очирбат түүний хань нар гурван хүүгээ өлгийдөж авсан байна. Ихрүүд 2.650, 2.300, 2.100 кг жинтэй.

2013 онд танилцаж, гэр бүлсэн тэд 2014 онд хоёр ихэр охин, 2016 онд хүүтэй болжээ. Энэ удаа гурван хүү өлгийдсөнөөр зургаан хүүхэдтэй болсон байна.

Arslan.mn



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.61
    2021/07/06

    Өнөр гэр бүлд эрүүл энхийг хүсье

    Хариулах