АТГ: Замын-Үүд боомтын зургаан алба хаагчийг 48 цагийн хугацаанд СААТУУЛСАН


ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд дэх ачаа тээврийн бөөгнөрөл, тээвэрлэлт саатсан асуудлыг шийдвэрлэхээр тус боомтод ажиллаж байна. Түүнчлэн Эрээн боомтоос орж ирж байгаа тээврийн хэрэгслийг албан тушаалын давуу байдлаа ашиглаж, шан харамж авч оочер дайруулан оруулж ирсэн хүмүүсийг мөн шалгахаар болжээ. 

Улмаар авлига авсан гэх үндэслэлээр Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр болон нэр бүхий зургаан албан тушаалтныг цагдан хорьсон талаар АТГ-ын комиссар мэдээллээ. Тэрбээр "Хойшлуулашгүй арга хэмжээ авахаар 48 цагийн хугацаанд цагдан хорих хүсэлтээ прокурорт хүргүүлсэн. Нэгжлэг, үзлэгийн ажиллагаа явагдаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна