Наадмын амралтын өдрүүдэд Замын-Үүд боомтын үйл ажиллагаа ХЭВИЙН үргэлжилнэ


Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг. 

Харин энэ жилийн тухайд долдугаар сарын 16-н Баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэжээ. Ингэснээр хэдийгээр Улсын баяр наадмыг тэмдэглэхгүй ч мөн үеэр монголчууд ес хоног амрах шийдвэр гарсан. 

Тэгвэл дээрх бүх нийтийн амралтын өдөр Замын-Үүдийн боомт амрахгүй, ажиллах юм. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Тодруулбал, тэрбээр "Өчигдрийн Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаар Замын-Үүд боомтын ачаа барааны эргэлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв мөнгөний асуудал шийдэгдсэн.Хэд хэдэн  ариутгалын цэг нээхээр болсон.

Мөн долоодугаар сарын 9-нөөс эхлээд ес хоног улс орон даяар амарна. Гэхдээ Замын Үүд боомт бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ асуудлыг Засгийн Газарт хүргүүлнэ. Түүнчлэн Замын-Үүдийн чөлөөт бүсийн хашааг ашиглаж Эрээн боомтоос орж ирж байгаа барааг халдваргүйжүүлэх шаардлагатай" гэсэн юм. 

Тэрбээр  АТГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ зэрэг хууль хяналтын байгууллагууд багтсан ажлын хэсгийг ахлан Замын-Үүд боомт дээр ажиллаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна