Баянзүрх дүүрэг есөн хогны машин дүүрэгтээ авч парк шинэчлэлээ эхлүүллээ


Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас Нийслэлийн 9 дүүрэгт хог тээврийн 25 автомашиныг хүлээлгэн өгсөн юм.

Дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх Нийслэлийн удирдлагуудад удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд Баянзүрх дүүрэг бусад дүүрэгтэй харьцуулахад хамгийн олон хогны машиныг дүүрэгтээ хүлээн авлаа.

Тус 9 машинаас 3 нь 8 кубын багтаамжтай 3.5 тонны даацтай тэвшээ сэлгэж ачих зориулалттай хог шахдаг машин бол харин 6 нь 4.5 тонны хүчин чадалтай задгай тэвштэй гэр хороодод явахад тохиромжтойгоороо онцлогтой юм.

Баянзүрх дүүргийн хувьд 2021-2024 онд 80 машинаар парк шинэчлэл хийнэ гэж төлөвлөж байгаа бөгөөд Парк шинэчлэлтийг хийснээр ачилтын тоо нэмэгдэж хоггүй цэвэр дүүрэг болоход чухал нөлөөтэй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна