Өнөөдөр манай улсын дөрвөн тамирчин хүч сорино


Өнөөдөр манай улсын дөрвөн тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. 

7:30. Буудлага эрэгтэй 25 метрт Э.Даваахүү өрсөлдөнө. 

10:50. Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн +87 кг жинд Э.Билэгсайхан өрсөлдөнө. Тэрээр "B" хэсэгт Гватемал, Куба, Бельгийн тамирчидтай хүч үзнэ. 

10:30. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг жинд С.Батцэцэг зодоглоно. Тэрээр эхний шатанд Францын Кумба Ларроктой барилдана.

Ялбал шөвгийн наймд Канад, ОХУ-ын тамирчдын ялсантай барилдана. 

14:50. Хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг жинд М.Анхцэцэг өрсөлдөнө. Тэрээр "А" хэсэгт АНУ, Франц, Хятад, Доминикан, Венесуэл, Эквадор, Чили, Молдав улсын тамирчидтай хүч үзнэ.


Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна