УИХ-ын хаврын чуулганаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн их чөлөө авчээ


УИХ-ын хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-наас долдугаар сарын 8-ны өдрүүдэд хуралдаж өндөрлөсөн. 

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хуралдах хугацааг сунгасан учир УИХ-ын хаврын чуулган анх удаа 75-аас дээш хоног хуралдсан юм. 

Энэ удаагийн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүд ямар ирцтэй оролцсон талаарх мэдээллийг хуралдаан зохион байгуулах хэлтсээс гаргажээ. 

Хаврын ээлжит чуулган 34 удаа хуралдсаны 23-д нь буюу хамгийн олон удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоогүй байна. Тэрбээр 19 удаа чөлөө авчээ.

Харин чуулганы хуралдаанд бүрэн оролцсон/34 удаа/ найман гишүүн байна.

  • Г.Амартүвшин
  • Т.Аюурсайхан
  • Ё.Баатарбилэг
  • Б.Баярсайхан
  • Д.Ганбат
  • Б.Дэлгэрсайхан
  • Б.Пүрэвдорж
  • С.Чинзориг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил/5/, Ж.Эрдэнэбат/6/ нар хуралдааныг хамгийн олон удаа тасалжээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.101
    2021/08/03

    УИХ гишүүн нь ерөнхии сайд .сайд. засгиин газрын гишүүнээр давхөр ажиллах хуулиа болих хэрэгтэй.Угаасаа толгой муутай цүнх баригч нар ухаан нь хүрэхгүй.Тэгээд 2хүний ажлыг 1хүн хийх гэж юу байхав.м үзээгүй гуйлгачин сэтгэхүйтэй түрүүний бөөснүүд бусдын боломжийг дээрэмдэж ололн чадалтай залуус гудамжинд ажилгүй явж байна.тал тал биеээр алцагнаж ажилсан нэр зүүж тасалж 2хүний цалинг авдаг нь засгийн газрын гишүүнба уих гүшүүнии сувдаг шунахай үзэгдэл. Хуулиа өөрчилөх хэрэгтэй.амьтай амьгүй тал тал хүн яаж ажиллах вэ.муу л авна муу л ажиллана.Ядаж байхад ямар ч боловсролгүй оюуэрдэнэ.нямбатар гэж хэцүүхэн л юмс давхар дээлтэй яаж чадах вэ

    Хариулах
    • 59.153.114.43
      2021/08/04

      яг үнээн. Япон буцалтгүй тусламж өглөө гээд ойрын нэд хоногОюк попдоод байгаа. Бодвол их хөөрхөн махантогойтой юм гэж өхөөрдөөд өгөөгүй нь үнэн юм. Буцалтгүй тусламж гэж бидэнд попдох ч ард нь ямар нэг барьцаа байж л байгаа