Л.Энх-амгалан: Есдүгээр сарын 1-нээс тав хоног танхимаар, тав хоног цахимаар гэсэн хэлбэрээр хичээл эхэлнэ


Засгийн газрын хуралдаанд ярилцсан гол шийдвэрүүдийн нэг болох хичээл сургууль эхлэхтэй холбоотой мэдээллийг БШУЯ-ны сайд Л.Энх-амгалан мэдээллээ.

 Тэрбээр сүүлийн хоёр жил цахимаар хичээллээ. Энэ нь олон сөрөг үр дагавруудыг дагуулсаар байна. Хүүхдүүд сурлага, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Юнеско-гоос гаргасан дүгнэлтээр цар тахал нь хичээл сургуулийн хоцрогдлоос гадна сэтгэл санааны хохирол нь хамгийн том хохирол байна гэж дүгнэсэн байна гэж мэдээллээ.

Мөн есдүгээр сарын нэгнээс танхимын болон танхимын бус үйл ажиллагаагаар хичээл сургуулийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөв болон таван настнуудыг танхимын болон танхимын бус аргаар эхлүүлнэ. Энэ нь тав хоног танхимаар, тав хоног цахимаар гэсэн хэлбэрээр явагдана гэлээ.

МСҮТ, их сургууль, коллежийн хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар харин есдүгээр сарын 13-наас танхим, цахимаар хосолсон хэлбэрээр хичээллэж эхэлнэ. Учир нь энэ жил ЭЕШ-ыг хойшлуулсан. .

А.Мөнхнаран 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.143
    2021/08/04

    Enkh-Amgalan pizzda ajlaa sain hii lallraa

    Хариулах
  • 66.181.179.12
    2021/08/04

    1 долоо хоног сургуульдаа очоод, 1 долоо хоног цахим. Байнга танхимаар хичээллэснээс ямар ялгаа байгаа юм бол? Жонхуу гэж л харагдаад байх юм.

    Хариулах
  • 66.181.161.22
    2021/08/04

    Балайрч дуусахгүй юмаа

    Хариулах