Ерөнхий сайдтай уулзахаар очсон ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг цагдаагийнхан саатуулжээ


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй өнөө өглөө Бага тэнгэрийн аман дахь гэрийнх нь гадаа уулзахаар очсон ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд очсон ч цагдаагийнхан саатуулсан байна. 

Уг үйл явдлыг “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Мөнхцэлмэг өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн юм.

Хэдхэн хоногийн өмнө ТОСК-тай гэрээ байгуулсан "Хангай", "Буянт-Ухаа-2" хотхоны оршин суугчид иргэдэд тулгаж буй хууль бус гэрээг эсэргүүцэж, Ерөнхий сайд, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн.

Тэд энэ үеэр "Хямд өртөгтэй түрээсийн орон сууцаар хангана гэсэн. Гэтэл дөрвөн жилийн дараа 1.850.000 төгрөгийн үнэтэй байр санал болгосон. Үүнийг төлж барах хүмүүс бараг байхгүй. Бид маш хүнд байдалд ороод байна” хэмээн Ерөнхий сайдадл хандсан ч хариу өгөөгүй нь ийнхүү тэднийг гэрийнх нь үүдэнд отохоос өөр аргагүйд хүргэсэн бололтой.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.