Хэнтийд МАН-аас өмгөөлөгч Л.Батжав нэр дэвших үү?


МАН-ын бага хурал өнөөдөр цахимаар хуралдаж, зарим шийдвэрүүдийг гаргажээ. Тухайлбал, хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын  18,  28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших хүнийг тодруулж, санал хураах журмыг баталсан байна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийг судалгаан дээр үндэслэн, намын жирийн гшиүүдийн саналыг харгалзан шийдэхээр болжээ.

Сануулахад, Хэнтийд МАН-аас тус намын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, тус аймгийн Засаг дарга асан Н.Ганбямба нарын нэр яригдаж байсан бол нэмээд нэг кандитат гарч ирсэн нь өмгөөлөгч Л.Батжав байгаа тухай “бор шувуу” Тусгаар тогтнолын ордонд нисч эхэлжээ. Түүний хувьд МАН-ын хоёр удаагийн сонгуульд идэвхтэй оролцсон нь ийнхүү УИХ-ын нөхөн сонгуульд нэр нь яригдахад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.

 АН-аас тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү болон УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарын нэр яригдаж байгаа юм.

Харин Сонгинохайрхан дүүргийн хувьд МАН-аас МАХН угшилтай хоёр ч хүний нэр яригдаж буй.

Нэр дэвшигчид хуулиараа ирэх есдүгээр сарын 1-ний өдөр гэхэд тодорхой болох юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.71
    2021/08/06

    сайн хуульч хүн УИХ -д маш их хэрэгтэй шүү угаасаа хууль баталдаг л газар шүү дээ манайхан л буруугаар ашиглах гээд байгаа болохоос

    Хариулах