Их Британи улсын "Chevening Scholarships" тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


Их Британийн Засгийн газраас жил бүр зөвхөн мастерын хөтөлбөрт Чевнингийн нэг жилийн тэтгэлгийг зарладаг. Тэгвэл энэ жилийн бүртгэл наймдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 03-ны өдөр үргэлжилнэ. 

"Chevening Scholarships" тэтгэлэгт хөтөлбөрийн шаардлага: 

  • Зөвхөн нэг жилийн #МАСТЕРЫН хөтөлбөрт олгоно;
  •  Хөтөлбөрөө дуусгаад 2 жилийн дотор эх орондоо эргэж ирэх нөхцөлийг зөвшөөрөх;
  • Бакалаврын голч оноо 3,0 ба түүнээс дээш;
  •  2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай /үүнд хагас цагаар болон сайн дурын ажил хийсэн бол тооцогдоно/;
  • 2022 оны долоодугаар сарын 13-нд Англи хэлний тавигдах шаардлагыг хангасан байх /IELTS 6.5 оноо, TOEFL IBT 79 оноо/;

Сонгон шалгаруулалтын хугацаа: 

  • 2021 оны 11 дүгээр сарын дундуур Эхний шатны шүүлт явагдана
  • 2021 оны 12 дугаар сард Тэтгэлгийн хорооноос болзол хангасан өргөдөл гаргагчдыг тодруулна
  • 2022 оны 1, 2 дугаар сард Ярилцлагын шалгалтанд орох өргөдөл гаргагчдын жагсаалтыг гаргана
  • 2022 оны 3-5 дугаар сард Ярилцлага Улаанбаатар хот дахь Английн ЭСЯ-нд явагдана
  • 2022 оны 6 дугаар сард Ярилцлагын шалгалтын дүнг танилцуулна
  • 2022 оны 7 дугаар сарын 13-нд Тэнцсэн өргөдөл гаргагчид суралцах эрхийн урилгаа авна
  • 2022 оны 9-10 дугаар сард Хөтөлбөр эхэлнэ

2020 онд Их Британийн Засгийн газар олон улсын манлайлагч 1500 оюутнуудад Chevening тэтгэлгээр 100 гаруй Их дээд сургуулийн 14,000 орчим хөтөлбөрт суралцах боломжийг олгосон байна.

Доорх линкээр орж бүртгүүлнэ үү ! 

https://www.chevening.org/scho...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна