Холимог тулаанч Н.Отгонбаатар дэлхийн хамгийн том холбооны нэг болох "ONE Championship" тэмцээнд өрсөлдөнө


Монголын шилдэг холимог тулаанчдын нэг Н.Отгонбаатар "ONE Сhampionship" тэмцээнд энэ сарын 13-ны өдөр хүч сорихоор болжээ.  АНУ-ын “Dragon House” холбооны аварга Н.Отгонбаатар нь мэргэжлийн дэвжээнд найман тулаан хийхдээ долоод нь ялсан арвин амжилттай нэгэн билээ.

Холимог тулааны спорт сүүлийн хэдэн жил нэлээд эрчийг авч алдаршаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, дэлхийн томоохон телевиз, мэдээллийн агентлагууд тэмцээн уралдааныг нь шууд дамжуулан үзүүлж, холимог тулааны тамирчид ч урьд өмнө байгаагүй их шагналын мөнгө авдаг болжээ. 

Уг спортын төрөлд олон холбоонууд бий. Тухайлбал, Америк, Барууны орнуудад төвтэй UFC хүчээ авч байгаа бол  Ази тивд  “ONE Championship” холбоо нэлээд алдартай. Мөн холимог тулааны хамгийн том таван холбооны чансаанд  “ONE Championship” 2-т бичигддэг аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна