Ирэх сард Гашуунсухайт боомтод чингэлэгт тээврийн терминал ашиглалтад орно


Экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2021 оны долдугаар сарын 2-ны өдрийн 185 дугаар тогтоолоор хилийн боомт, улсын хилийн бүс, зурвас газруудад чингэлэгт тээврийн терминал байгуулах үүргийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан.

Энэ ажлын хүрээнд нүүрсний экспортын 95 орчим хувийг бүрдүүлдэг хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтуудад чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажлыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж байна.

“Энержи ресурс” ХХК,“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-иудын хөрөнгөөр байгуулж буй Гашуунсухайт боомтын уг терминалыг энэ оны есдүгээр сард ашиглалтад оруулна.

Харин Шивээхүрэн боомтод баригдах чингэлэгт тээврийн терминалын холбогдох тооцоо, судалгаа, зураг төслийг боловсруулах ажлыг аж ахуйн нэгжүүдийн төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг гүйцэтгэж байгаа ба гаалийн хяналтын нэмэлт гарцыг “Монголын Алт” (МАК) ХХК барьж, Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгөөд байна.

Эх сурвалж: УУХҮЯ 

  Б.Мягмарболор



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна