Манай тамирчдын сүүлчийн ээлж маргааш эх орондоо ирнэ


Токио 2020 олимпын наадамд оролцсон Монголын багийн гишүүд одоо Яизү хотноо ирээд байгаа. Манай баг тамирчдын сүүлийн хэсэг маргааш буюу наймдугаар сарын 11-ний орой 23:00 цагийн үед эх орондоо газардана.

Энэ өдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, Монголын үндэсний олимпын хороо, Биеийн тамир, спортын улсын хорооны ажилтнууд болон сэтгүүлчид тэргүүтэй 43 хүн эх орондоо ирэх юм.

Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн хийх аж.

Эх сурвалж: МҮОХ

Б.Мягмарболор



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна