Удаа дараа сүм хийдүүдийг тоносон бүлэг этгээдийг илрүүлжээ


Сүм хийдүүдээс бурхан хулгайлсан бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн байна.

Тодруулбал, өчигдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хийдэд хулгай орж нийт зургаан ширхэг бурхад алдагдсан дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Уг мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулж, урьд өмнө хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Ж, Б нар нь П, Б, Т гэх этгээдүүдийн хамт бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх этгээдүүд Архангай, Өвөрхангай, Завхан аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах сүм хийдүүдэд хууль бусаар нэвтрэн зургаан удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд одоогоор хулгайлагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Б.Мягмарболор



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна