СХД, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ МАН СЕХ-нд хүргүүллээ

С.Гандэлгэр
2021/08/10

МАН УИХ-ын 18, 28-р тойрог буюу Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ. УИХ-ын нөхөн сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.1-д заасны дагуу санал хураалт явуулахаас 60 хоногийн өмнө СЕХ-нд хандан сонгуульд оролцохоо илэрхийлэх ёстой юм.

Нөхөн сонгуулийн хувьд УИХ-ын 18 дугаар тойрог Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр гишүүнээсээ татгалзан Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсон учир ийнхүү нөхөн сонгууль болж байгаа юм.

Төрийн аудитын дээд байгууллагаас тогтоосон хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар есөн нам эвсэл материалаа өгсөн байна. Тодруулбал, Үндэсний аудитын газарт МАН, АН, Үнэн ба зөв нам, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Дэлхийн монголчууд нам, Гэр хороолол хөгжлийн нам, Зөв хүн электорат эвсэл, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмний олонхийн засаглал нам, Иргэний зориг ногоон намаас мөрийн хөтөлбөр, хандивын тайлангаа ирүүлжээ.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.47
    2021/08/13

    Ахмад настан бид тэтгэвэр гэх 350 мянгаар амь зууж хүрэхгүй МАН ядаж 600 мянга болгож өгөх нүү гэж их харлаа Биднийг хаяжээ Одоо энэ нөхөн сонгуульд МАН с нэр дэвшигчид санал өгөхгүй бид шийдлээ

    Хариулах