МХЕГ: Агаарын ресторан нь хүний амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулахаар байна

С.Гандэлгэр
2021/08/12

Олон нийтийн цахим сүлжээнд тархсан мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Туул гарден” рестораны гадна талбайд бэлдсэн агаарын рестораны ашиглалт аюулгүй ажиллагаа болон техникийн бэлэн байдалд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хяналт шалгалтыг хийлээ. Үүнд:

- Рестораны зориулалтаар ашиглах гэж буй бүтээцийн гарал үүслийн бичиг баримт, зураг төсөл, тооцоо, угсралт, засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагаа болон туршилт, үзлэг шалгалт хийх зааварчилгаагүй нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн 2.19.1 дэх заалтыг;

- Дээрх дүрмийн 8.5.19 дэх заалтын г) хэсэгт Ачаа өргөх кранаар /хүн эсвэл дээр нь хүн байрласан ачааг өргөж шилжүүлэх. .../ хориглоно гэж заасныг зөрчиж байгаа нь хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахаар байна.

Иймд 2021.08.12-ны өдрийн 02-07-139/16 дугаартай улсын ахлах байцаагчийн актаар тус агаарын рестораны үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэсэн байна.



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.183.178
    2021/08/13

    Zaa yamarch baisan engiin irged bid iim ym n deer suuj hool idehgui ulsaas mungu husadag ynz buriin hor nairuuldag garuud suuh baih daa tegheer naad tseverlehee ajilluulaj baihgui dee yaah gej haadag bnaaa

    Хариулах
  • 202.126.88.40
    2021/08/13

    Ямар тэнэг нь ийм тэнэг юм санаачилдаг сайнаа. Хүн эрсдээгүй, эртхэн болиулсан нь болждээ.

    Хариулах
  • 66.181.161.1
    2021/08/12

    монгол улс хзээ хөгжнөөө

    Хариулах
  • 66.181.161.1
    2021/08/12

    Ямар малнууд нь барилгын кранаас дүүжлэгдэн бж хоол иддэг бна , ямар мал нь иим юм хиидг бнаа нөгөө л хдн баяаачуулнуу яана даа хоосон толгойнууд

    Хариулах
    • 202.126.89.158
      2021/08/14

      Хахаха, нээрээ

  • 202.126.89.215
    2021/08/12

    Арай хэтэрнээ ккк

    Хариулах
  • 64.119.23.252
    2021/08/12

    Газар дээрээ аятайхан байж чададгүй улс агаар дээр яамай байна да.

    Хариулах
    • 202.55.188.97
      2021/08/12

      unen shuu

  • 192.82.91.158
    2021/08/12

    Уул нь дэлхийд байхгүй краны суманд дүүжлэгдсэн хосгүй бүтээл байсийм даа, 400 сая байтугай тэрбум жуулчин ирж үзнэ гэж хүзүүгүй оюун эрдэнэ шиг шар хадны амьтны санаачлагыг яагаад болиулж байгаам бэ, галзуу хүний хосгүй бүтээл явсангүй ээ харамсалтай биш үү

    Хариулах
    • 202.126.89.158
      2021/08/14

      Хахахаха, нээрээ, үнэн үнэн

    • 66.181.161.16
      2021/08/13

      Kkk yg2